Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 10:13 - Ариун Библи 2004

13 Ийнхүү ЭЗЭНий эсрэг өөрийн үйлдсэн бусармаг үйлсийнхээ төлөө Саул үхсэн нь ЭЗЭНий үгийг сахилгүй, үзмэрчийн зөвлөгөөг гуйн санаа бодлыг нь асууж,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 Ийнхүү Саул итгэмжгүйнхээ улмаас үхсэн бөгөөд тэрээр ЭЗЭНий үгийг сахилгүй ЭЗЭНд үнэнч бус байж, үзмэрчийн зөвлөгөөг гуйн санаа бодлыг нь асуусан бөгөөд

Gade chapit la Kopi




1Шастир 10:13
18 Referans Kwoze  

Бөө болон сүнс дуудагчид уруу эргэснээр тэдэнтэй садарласан хүний хувьд, Би мөн Өөрийн нүүрийг тэр хүний эсрэг хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.


Бөө болон сүнс дуудагчид уруу бүү эргэгтүн. Тэднийг бүү эрж хай. Тэдгээрээр бузарлагдана шүү. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.


Учир нь тэрслэх нь ид шидийн нүгэл адил, захирагдахгүй байх нь гэм ба шүтээнд мөргөхтэй адил билээ. Чи ЭЗЭНий үгээс татгалзсан тул ЭЗЭН бас чамайг хаан байлгахаас татгалзлаа хэмээн өгүүлэв.


Тэд та нарт “Шивнэн чалчдаг сүнс дуудагчид болон шидтэнүүдтэй зөвлөлд” гэж хэлэх үед ард түмэн өөрсдийнхөө Бурханаас асуухгүй гэж үү? Амьд хүмүүсийн төлөө үхэгсдээс асуух гэж үү?


Түмэн цэргийн ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Израиль Египетээс гарах замд Амалек түүний эсрэг довтолсон учир Израильд үйлдсэн зүйлийнх нь төлөө Би түүнийг шийтгэнэ.


Удганыг бүү амьд байлга.


Тэр өөрийн хөвгүүнийг гал дундуур явуулан, ид шидийг үйлдэж, мэргэ төлөг ашиглан, сүнс дуудагчид болон хар домч нартай холбогджээ. ЭЗЭНий мэлмийд үлэмж их бузар мууг үйлдсэнээрээ тэрээр ЭЗЭНийг уурлахад хүргэжээ.


Саул ЭЗЭНээс асуусанд ЭЗЭН түүнд зүүдээр ч, Уримээр ч, эш үзүүлэгчээр ч хариу өгсөнгүй.


Египетчүүдийн сүнс нь дотроо доройтно. Би тэдний төлөвлөгөөг юу ч үгүй болгоход тэд шүтээн, үхэгсдийн сүнс, сүнс дуудагчид болон шидтэнүүдтэй зөвлөлдөнө.


Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний тушаалыг үл сахив гэв. Самуел санаа зовж, шөнөжингөө ЭЗЭНд хандан уйлав.


Үнэндээ Таныг хүсэн хүлээгчдийн хэн нь ч ичгүүр болохгүй. Шалтгаангүйгээр итгэл эвдэгчид ичгүүр болно.


Учир нь харагтун, Танаас хол буй хүмүүс сөнөх болно. Танд итгэлгүй бүгдийг Та устгасан билээ.


Харин хар санаатан газраас таслагдаж, Итгэлийг эвдэгч хүн газрын хөрснөөс арчигдана.


Swiv nou:

Piblisite


Piblisite