Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 9:3 - Ариун Библи 2004

3 Нэг удаа Саулын эцэг Кишийн илжигнүүд нь алга болжээ. Киш өөрийн хүү Саулд —Зарц нараас нэгийг дагуулан босож, илжигнүүдээ эрэхээр яв гэжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Нэг удаа Саулын эцэг Кишийн эм илжигнүүд нь алга болжээ. Киш өөрийн хүү Саулд —Зарц нараасаа нэгийг авч хөдлөөд эм илжигнүүдээ хай гэжээ.

Gade chapit la Kopi




1Самуел 9:3
7 Referans Kwoze  

Чи өнөөдөр надаас салж явахдаа Бениамины нутагт Зелза дахь Рахелын булшны дэргэд хоёр хүнтэй уулзана. Тэд чамд “Чиний хайхаар явсан илжигнүүдийг олсон билээ. Харагтун, чиний эцэг илжигнүүддээ санаа зовохоо болин «Би хүүгээ яаж олох вэ?» гэж асууж, та нарын араас санаа зовж байна” гэж хэлэх болно.


Тэр гучин хөвгүүнтэй байсан бөгөөд тэд гучин илжиг унадаг байлаа. Тэр гучин хүү нь Гилеадын нутагт гучин хоттой байсан бөгөөд тэдгээр хотууд нь энэ өдрийг хүртэл Хаввот-иаир хэмээн нэрлэгддэг.


Цагаан илжиг унагчид, тансаг хивсэн дээр суугчид, замаар аялагчид аа, дуулцгаа.


Киш нэг хүүтэй бөгөөд түүний нэрийг Саул гэдэг байв. Саул бол шилэгдсэн, сайхан залуу бөгөөд Израилийн хөвгүүдийн дотор түүнээс илүү сайхан залуу үгүй байв. Тэр бүх ардуудаас мөрөөрөө илүү өндөр байлаа.


Тэд Ефраимын уулархаг нутгаар, бас Шалишагийн нутгаар дамжин явсан боловч илжигнүүдээ олсонгүй. Дараа нь тэд Шалимын нутгаар явсан боловч илжигнүүд тэнд байсангүй. Тэгээд тэр Бениамины нутгаар яваад ч илжигнүүдээ олсонгүй.


Гурван хоногийн өмнө алга болсон илжигнүүдийнхээ төлөө бүү санаа зовогтун. Учир нь тэднийг олсон билээ. Израилийн бүхий л хүсэл тэмүүлэл хэний төлөө байна вэ? Энэ нь чиний төлөө болон эцгийн чинь бүх гэрийнхний төлөө бус уу? гэж хэлэв.


Саулын авга ах түүнээс болон түүний зарцаас —Та нар хаашаа явав? гэхэд Саул —Илжигнүүдээ хайхаар явлаа. Олдохгүй болохоор нь Самуел дээр очоод ирлээ гэж хэлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite