15 Самуел амьдралынхаа бүх өдрүүдийн турш Израилийг захирчээ.
Тэд Мизпад цугларч, ус татаж, ЭЗЭНий өмнө асган, тэр өдөр мацаг барин, —Бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн билээ гэв. Самуел Мизпад Израилийн хөвгүүдийг шүүв.
Тэгээд ЭЗЭН шүүгчдийг босгож, тэднийг тонуулчдын гараас аврав.
Самуел нас эцэслэв. Бүх Израиль цугларч, түүний төлөө гашуудан, түүнийг Рама дахь гэрт нь оршууллаа. Давид босож, Параны цөл уруу явав.
Тэгэхэд ЭЗЭН Иеруббаал, Бедан, Иефта болон Самуел нарыг илгээж, та нарыг тойрон хүрээлж байсан дайснуудын чинь гараас аварсан билээ. Тэгээд та нар амар тайван амьдарч ирэв.
Тэгээд Самуел бүх Израильд хандан —Харагтун! Та нарын надад хэлсэн бүгдийг би сонсож, та нарын дээр хааныг томилов.
Тэрээр жил бүр Бетел, Гилгал, Мизпагаар тойрон, эдгээр бүх газруудад Израилийг шүүв.