Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 6:5 - Ариун Библи 2004

5 Та нар хавдар өвчнийхөө болон энэ газрыг хоосруулагч хулганыхаа дүрсүүдийг хийж, Израилийн Бурханыг алдаршуулбал, магадгүй та нараас, та нарын бурхдаас, мөн энэ нутгаас Бурхан мутраа холдуулна буй заа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Та нар өөрийн булдруу өвчний болон энэ газрыг хоосруулагч хулганын дүрсүүдийг хийж Израилийн Бурханыг алдаршуулбал магадгүй та нар, та нарын бурхад мөн танай нутгийн дээрээс Бурхан мутраа авч хөнгөлнө буй заа.

Gade chapit la Kopi




1Самуел 6:5
30 Referans Kwoze  

Иошуа Аханд —Хүү минь, би чамаас гуйя. Израилийн Бурхан ЭЗЭНд алдрыг өгч, Түүнд магтаал өргө. Тэгээд юу хийснээ одоо надад хэл. Үүнийгээ надаас бүү нуу гэлээ.


Тийм учраас тэд хүмүүсийг илгээж, Филистийн хамаг ноёдыг цуглуулан, —Биднийг болон манай ард олныг үхүүлэхгүйн тулд Израилийн Бурханы авдрыг байсан газар уруу нь буцаан явуулагтун хэмээн шаардав. Учир нь хот даяар үхлийн үймээн самуун байв. Бурханы мутар тэнд маш хүндээр тэднийг дарж байв.


Фарисайчууд сохор байсан хүнийг хоёр дахь удаагаа дуудаад, түүнд —Бурханд алдрыг өргө. Тэр хүн нүгэлтэйг бид мэднэ гэсэнд


Тэд ЭЗЭНд алдрыг өргөг! Түүний магтаалыг эргийн орнуудад тунхаглах болтугай!


Тэрээр харанхуйг авчрахаас өмнө, мөн бүрэнхий уулс дээр хөл чинь бүдрэхээс өмнө та нарыг гэрэл гэгээг найдан хүлээх хооронд Тэрээр түүнийг гүн харанхуй, үхлийн сүүдэр болгохоос өмнө өөрсдийн Бурхан ЭЗЭНд алдрыг өргө.


Учир нь өдөр шөнөгүй Таны мутар намайг хүндээр дарж байв. Шим шүүс минь зуны ганд хатсан юм. Села


Түүнийг Гатад аваачсаны дараа Бурханы мутар энэ хотын эсрэг аймшигтай үймээн авчран, Бурхан энэ хотын хүмүүсийг хөгшин, залуугүй зовоож, тэд бүгд хавдар өвчтэй болов.


Хүмүүс шатам халуунаар төөнөгдсөн ч эдгээр гамшгуудыг захирах эрхтэй Бурханы нэрийг доромжиллоо. Тэд Түүнд алдрыг өргөе хэмээн гэмшсэнгүй.


Тэр чанга дуугаар —Бурханаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчихээд байна. Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундаргуудыг бүтээсэн Түүнд мөргөцгөө гэлээ.


Тэр цагт асар хүчтэй газар хөдлөлт болж, хотын аравны нэг нь нурлаа. Газар хөдлөлтөнд долоон мянган хүн үхсэн бөгөөд үлдсэн нь айн сүрдэж тэнгэрийн Бурханд алдрыг өргөв.


Түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Хэрэв та нар сонсохгүй, Миний нэрийг хүндэтгэхийн тулд үүнийг зүрхэндээ хүлээн авахгүй бол Би та нар дээр хараал буулган, та нарын ерөөлүүдийг ч хараах болно. Үнэхээр Би тэднийг хараасан. Учир нь та нар үүнийг зүрхэндээ хүлээн авахгүй байна.


“Дараа нь та нарын дунд Миний илгээсэн агуу их цэргүүд болох сүрэг голио, мөлхөгч голио, сүйтгэгч голио, зажлагч голионуудын идэж дуусгасан он жилүүдийг Би та нарт нөхөн төлнө.


Гагцхүү ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдэж, ногоон мод бүрийн дор харийнханд тааллаа өгч, чи Миний дуу хоолойг дагаагүй өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөр» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Египетийн тухай зөн. Үзэгтүн, ЭЗЭН хурдан үүл хөлөглөн, Египет уруу ирж явна. Египетийн шүтээнүүд Түүний өмнө чичирч, египетчүүдийн зүрх нь дотроо хайлав.


Бурханд “Таны үйлс хичнээн сүрлэг вэ! Таны хүч агуу учраас дайснууд тань Таны өмнө зусардан бялдуучилна.


Өөрийн гамшгийг надаас зайлуулаач. Таны мутрын цохилтод би үрэгдсэн.


Тэд сонсонгуутаа намайг дагадаг. Харь хүмүүс надад захирагддаг.


египетчүүдийн дунд ЭЗЭНий устгасан бүх ууган төрөгсдийг египетчүүд оршуулан байх зуур тэд явав. ЭЗЭН мөн тэдний бурхдын дээр залхаан цээрлүүлэлтүүдийг буулгасан болой.


Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн бүх бурхдад ял шийтгэл буулгана. Би бол ЭЗЭН.


ЭЗЭН тийнхүү үйлджээ. Тоо томшгүй бөөн ялаа Фараоны ордон болон түүний зарц нарын гэр, Египетийн бүх газарт ирэв. Асар олон ялаанаас болж газар хоосров.


Тэд тийнхүү үйлдэв. Аарон таягаа барьсан гараа сунган, газрын тоосыг цохиход, бөөснүүд хүн, малд шавав. Египетийн нутаг даяар газрын бүх тоос нь бөөс болон хувирсан.


ЭЗЭН Мосед —Ааронд “Таягтай гараа гол мөрөн, горхи, цөөрмүүдийн дээгүүр сунгаж, Египетийн нутагт мэлхий оруул” гэж хэл хэмээв.


ЭЗЭНий авдрыг авч, тэргэн дээр тавь. Гэмийн тахил болгон Бурханд буцаах алтан эдлэлээ хайрцагт хийж, авдрын хажууд тавь. Дараа нь үүнийг зөнд нь явуулагтун.


ЭЗЭНд өргөгтүн, ард түмнүүдийн ургууд аа, ЭЗЭНд яруу алдар, хүч чадлыг өргөгтүн.


Нэрд нь зохих яруу алдрыг ЭЗЭНд өргөгтүн. Өргөлөө авчран Түүний өмнө ир. Ариун хувцастайгаар ЭЗЭНд мөргөгтүн.


Бурхан эргэж, зөөлрөн, биднийг устгахгүйгээр Өөрийн шатаж буй уур хилэнг татахыг хэн мэдэх билээ? гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite