Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 6:12 - Ариун Библи 2004

12 Үнээнүүд Бет-шемешийн зүг уруу чигээрээ явж, нэг замаа даган мөөрсөөр цаашлан, баруун тийш ч, зүүн тийш ч эргэсэнгүй. Филистийн ноёд Бет-шемешийн хил хязгаар хүртэл тэдний араас дагаж явав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Үнээнүүд Бет-шемешийн зүгт шууд зүглэж, нэг замаа даган мөөрсөөр явахдаа баруун тийш ч, зүүн тийш ч эргэсэнгүй. Филистийн ноёд Бет-шемешийн хил хязгаар хүртэл тэдний араас дагаж явав.

Gade chapit la Kopi




1Самуел 6:12
7 Referans Kwoze  

Дахин Израилийн хөвгүүд түүнд —Бид их замаар л явах болно. Хэрэв би болон сүрэг маань танай аливаа уснаас уух аваас би үнийг нь төлөх болно. Зөвхөн хөлөөрөө дамжин өнгөрөхийг надад зөвшөөрөөч, өөр юу ч хэрэггүй гэлээ.


Тэр авдар нутгийнхаа замаар Бет-шемеш уруу явахыг харвал, Бурхан бидэнд энэ их гай зовлонг учруулсан гэсэн үг билээ. Харин хэрэв эс явбал биднийг цохисон нь Түүний мутар биш, энэ нь бидэнд санамсаргүй тохиолдов гэдгийг бид мэдэх болно гэв.


Тэд ЭЗЭНий авдрыг бас алтан хулганууд болон хавдрынхаа дүрсүүдийг хийсэн хайрцгийг тэргэн дээр тавив.


Бет-шемешийн хүмүүс хөндийд улаан буудайныхаа ургацыг хурааж байгаад, нүдээ өргөн авдрыг харцгаав. Тэд авдрыг хараад ихэд баярлав.


Гэвч амар амгалан болсныг Фараон үзээд, зүрхээ хатууруулж, ЭЗЭНий айлдсанчлан тэднийг сонссонгүй.


Тэгээд уг хил Баалагаас баруун зүгт Сеир уул уруу эргэж, Иеарим уулын (энэ нь Хесалон юм) хойд хормойн дагуу үргэлжлээд, Бет-шемеш уруу уруудан, Тимнад хүрнэ.


Маказын, Шаалбимын, Бет-шемешийн болон Елонбет-хананы нутагт Бендекер,


Swiv nou:

Piblisite


Piblisite