Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 5:3 - Ариун Библи 2004

3 Ашдодчууд дараагийн өглөө эртлэн босож харвал, Дагон ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт уначихсан байв. Тэд Дагоныг авч, байранд нь дахин тавив.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Ашдодчууд дараа өдөр эртлэн босож харвал Дагон нь ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газар уначихсан байв. Тэд Дагоныг авч байранд нь эргүүлэн тавив.

Gade chapit la Kopi




1Самуел 5:3
17 Referans Kwoze  

Египетийн тухай зөн. Үзэгтүн, ЭЗЭН хурдан үүл хөлөглөн, Египет уруу ирж явна. Египетийн шүтээнүүд Түүний өмнө чичирч, египетчүүдийн зүрх нь дотроо хайлав.


Тэд өнөөхөө мөрөн дээрээ өргөн зөөж, байранд нь залдаг. Өнөөх нь байрнаасаа хөдлөхгүй зогсдог. Хэн нэгэн нь түүн уруу хашхирлаа гэхэд тэр хариулж чадахгүй, мөнөөх хүнийг зовлон шаналлаас нь ч чөлөөлж чадахгүй.


ЭЗЭН тэдэнд аймшигтай байх болно. Учир нь Тэр дэлхийн бүх бурхдыг тураана. Далайн бүх эрэг дэх үндэстнүүд өөрсдийнхөө газраас ЭЗЭНд бөхийх болно.


Бузар сүнснүүд Есүсийг харах болгондоо өмнө нь унаж, —Та бол Бурханы Хүү мөн гэж хашхиралдаж байв.


Харин тэд хамтдаа тэнэг бөгөөд төөрөгдлийн ёс журамдаа мунхаг. Тэдний шүтээн бол мод.


Ингэж дархан нь хайлуулагчийг зоригжуулж, лантуучин нь дөшчингөө зоригжуулна. Гагнаасны талаар “Сайн байна” гээд тэр түүнийг ганхуулахгүйн тулд хадаасаар бөхөлнө.


Иймэрхүү өргөлд хэтэрхий ядуу нь өмхөрдөггүй модыг өөртөө сонгодог. Үл хөдлөх шүтээнийг бүтээхийн тулд тэр уран дархныг хайдаг.


Сийлмэл хөргүүдэд үйлчилдэг, Шүтээнүүдээр бардамнадаг бүх хүмүүс ичих болтугай. Бүх бурхад аа, Түүнд мөргөгтүн.


Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн бүх бурхдад ял шийтгэл буулгана. Би бол ЭЗЭН.


Та нар хавдар өвчнийхөө болон энэ газрыг хоосруулагч хулганыхаа дүрсүүдийг хийж, Израилийн Бурханыг алдаршуулбал, магадгүй та нараас, та нарын бурхдаас, мөн энэ нутгаас Бурхан мутраа холдуулна буй заа.


ЭЗЭНий авдар филистчүүдийн нутагт долоон сар байлаа.


Ингээд тэд авчирсан үхрийг авч бэлтгээд, өглөөнөөс үд дунд болтол Баалын нэрийг дуудан, —Баал аа, бидэнд хариулж өгөөч хэмээн орилолдов. Гэвч ямар ч чимээ гарсангүй, хэн ч хариулсангүй. Баалын эш үзүүлэгчид өөрсдийн хийсэн тахилын ширээг тойрон цовхчив.


Тэдгээр нь гартай боловч тэмтэрч чаддаггүй. Тэдгээр нь хөлтэй боловч алхаж чаддаггүй. Тэд хоолойгоороо ч дуу гаргаж чаддаггүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite