Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 5:2 - Ариун Библи 2004

2 Дараа нь филистчүүд Бурханы авдрыг Дагоны дуганд авчран, Дагоны дэргэд тавив.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Филистчүүд Бурханы авдрыг булаагаад, Дагоны дуганд авчран Дагоны дэргэд тавив.

Gade chapit la Kopi




1Самуел 5:2
7 Referans Kwoze  

Филистийн ноёд —Бидний дайсан Самсоныг манай бурхан бидний гарт тушаав гэж хөөрцгөөн, өөрсдийн бурхан Дагонд аугаа тахилыг өргөн баярлахаар цуглацгаав.


Харин та тэнгэрийн Эзэний эсрэг өөрийгөө өргөмжилсөн. Тэд Түүний өргөөний жүнзийг таны өмнө авчруулж, та болон таны язгууртнууд, таны хатад, таны татвар эмс түүгээр дарс уужээ. Мөн юу ч үздэггүй, юу ч сонсдоггүй, юу ч ойлгодоггүй алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуун бурхдыг магтжээ. Харин таны амь амьсгалыг болон таны замыг мутартаа атгаж барьдаг Бурханыг та алдаршуулсангүй.


Белшазар дарс амсаад, Иерусалимд байсан сүмээс өөрийн эцэг Небухаднезарын авчирсан алт, мөнгөн жүнзнүүдээр хаан, түүний язгууртнууд, түүний хатад болон түүний татвар эмсийг уулгахын тулд тэдгээрийг авчруулахыг тушаав.


Тэд Саулын зэвсгийг өөрсдийн бурхдын дугандаа тавьж, толгойг нь Дагоны дуганд өлгөв.


Тийм учраас тэд өөрсдийн торонд тахил өргөж, загасчилдаг торондоо зориулан утлага уугиулдаг. Учир нь эдгээр зүйлсээр тэдний олз омог нь арвин бөгөөд хоол хүнс нь элбэг дэлбэг байдаг юм.


Тэдгээр хүмүүс салхи мэт хийсэж, өнгөрөн одно. Харин өөрсдийн хүч чадлаа өөрсдийн бурхан хэмээн бардамнагч тэд гэм буруутайд тооцогдоно.


Дараа өдөр нь филист хүмүүс үхэгсдийг тонохоор ирэхдээ, Саул болон түүний хөвгүүдийг Гилбоа ууланд унасныг олов.


Swiv nou:

Piblisite


Piblisite