Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 5:10 - Ариун Библи 2004

10 Тэд Бурханы авдрыг Екрон уруу илгээв. Бурханы авдар Екронд хүрсэнд екрончууд хашхиралдан, —Тэд Израилийн Бурханы авдрыг бидэн уруу авчирсан нь биднийг болон манай ард олныг үхүүлэхийн тулд юм гэцгээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Тиймээс тэд Бурханы авдрыг Екрон уруу илгээв. Бурханы авдар Екронд хүрч ирсэнд екрончууд бархиран хашхиралдаж —Тэд биднийг болон манай ард олныг үхүүлэхийн тулд Израилийн Бурханы авдрыг бидэн уруу авчирлаа гэцгээв.

Gade chapit la Kopi




1Самуел 5:10
13 Referans Kwoze  

Би бас Ашдодоос оршин суугчдыг, Ашкелоноос очирт таягийг барьсан хүнийг таслах болно. Тэр ч байтугай Би Екроны дээр Өөрийн мутрыг дураар нь тавьж, филистчүүдийн үлдэгсэд мөхөх болно” гэж Эзэн БУРХАН айлдаж байна.


Ахазиа Самарид дээд өрөөнийхөө сараалжаар унан бэртжээ. Тэрээр элч нарыг илгээн, тэдэнд —Явж, энэ өвчнөөс би ангижрах уу гэдгийг Екроны бурхан Баал-зебубаас асууж мэдэгтүн гэв.


Газ, Ашкелон, Екроныг хязгаар нутгуудынх нь хамт Иуда авав.


Екрон орчин тойрныхоо суурин ба тосгодынхоо хамт,


Египетийн зүүнтээх Шихор голоос хойд зүгийн Екроны нутгийн хил хүртэл (тэр нь канаанчуудынх гэж тооцогддог) бүх нутаг, газчууд, ашдодчууд, ашкелончууд, гитчүүд болон екрончууд хэмээгдэх филистчүүдийн таван эзний газар нутаг буюу аввичуудын газар нутаг,


Түүнийг Гатад аваачсаны дараа Бурханы мутар энэ хотын эсрэг аймшигтай үймээн авчран, Бурхан энэ хотын хүмүүсийг хөгшин, залуугүй зовоож, тэд бүгд хавдар өвчтэй болов.


Тийм учраас тэд хүмүүсийг илгээж, Филистийн хамаг ноёдыг цуглуулан, —Биднийг болон манай ард олныг үхүүлэхгүйн тулд Израилийн Бурханы авдрыг байсан газар уруу нь буцаан явуулагтун хэмээн шаардав. Учир нь хот даяар үхлийн үймээн самуун байв. Бурханы мутар тэнд маш хүндээр тэднийг дарж байв.


Чамайг хаана ч явсан Би чамтай хамт байж, чиний өмнөөс хамаг дайснуудыг чинь устгав. Газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил Би чамд агуу нэр өгнө.


Энэ нь Екроны хойд талд хүрнэ. Дараа нь уг хил Шиккерон уруу чиглэн эргэж, Баала уул уруу үргэлжлээд, Иабнеелд хүрч, төгсгөл нь тэнгис юм.


ЭЗЭНий авдар филистчүүдийн нутагт долоон сар байлаа.


Израиль болон Иуда хүмүүс босож, уухайлан хашхирч, филистчүүдийг хөндий, Екроны хаалга хүртэл хөөв. Шаараимаас Гат болон Екрон хүртэлх замаар алагдсан филистчүүд унацгаасан байв.


түүний хүү нь Забад, түүний хүү нь Шутела юм. Тэр газарт төрсөн Гатын хүмүүс Езер, Елеад нарыг алсны учир нь тэд гатчуудын мал сүргийг булаах гэснээс болсон болой.


Калне уруу очиж хар. Тэндээс агуу Хамат уруу оч, дараа нь филистчүүдийн Гат уруу оч. Тэд эдгээр хаанчлалуудаас илүү сайн юм уу? Эсвэл тэдний нутаг дэвсгэр нь та нарынхаас илүү том юм уу?


Swiv nou:

Piblisite


Piblisite