Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 30:26 - Ариун Библи 2004

26 Давид Зиклагт ирээд, өөрийн найз нөхөд болох Иудагийн ахлагчдад олзны юмсаас илгээн, —Харагтун, энэ бол ЭЗЭНий дайснуудын олзноос та нарт бэлэг болгох юмс билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

26 Давид Зиклагт ирээд, өөрийн найз нөхөд болох Иудагийн ахмадуудад олзны юмсаас илгээн —Харагтун, энэ бол ЭЗЭНий дайснуудаас авсан олзноос та нарт бэлэг болгох юмс билээ.

Gade chapit la Kopi




1Самуел 30:26
14 Referans Kwoze  

Эзэнтэндээ авчирсан шивэгчний тань энэхүү бэлгийг эзэнтнийг минь дагалдаж буй залууст өгөх болтугай.


Тиймд та нарын хэдийн амласан өглөгийг урьдаас бэлэн болгуулахын тулд та нар дээр түрүүлээд очооч гэж ах дүү нарыг ятгах шаардлагатай хэмээн би үзлээ. Ингэж бэлтгэснээр албадлагын бус, харин өгөөмөр сэтгэлийн өглөг байх болно.


Харин сурвалжит хүн зөв шударгаар сэтгэж, түүгээрээ тогтдог.


Та өндөрт гарч, олзлогдогсдыг дагуулжээ. Та хүмүүсийн дунд бэлэг авсан, Тэрслэгчдээс ч авсан нь ЭЗЭН Бурхан тэнд оршин суухын тулд юм.


Миний зөвтгөлд баярлагчид Баясан хашхирч, баярлан хөөрөг. Тэднээр “Өөрийн зарцын сайн сайхан байдалд баярладаг ЭЗЭН дээдлэгдэх болтугай!” гэж үргэлжлүүлэн хэлүүлээч.


Тэрээр бүхий л бараа бологчдынхоо хамт Бурханы хүн уруу эргэж ирээд, Елишагийн өмнө зогсоод, —Үзэгтүн, бүх дэлхийд ямар ч Бурхан байдаггүй, зөвхөн Израильд байдгийг би одоо мэдлээ. Иймээс одоо өөрийн боолоосоо бэлэг хүлээн аваач гэжээ.


Бурхан надад нигүүлсэнгүй хандсан, бас миний эд хөрөнгө хангалттай учир танд зориулж авчирсан бэлгийг минь хүлээн авна уу? гэж хичээнгүйлэн гуйсанд Есав зөвшөөрчээ.


Дараа нь Саул Давидад —Энэ бол миний том охин Мераб. Үүнийг чамд эхнэр болгон өгье. Зөвхөн миний төлөө зоригтой байж, ЭЗЭНий тулалдаанд тулалдагтун хэмээн өгүүлэв. Учир нь Саул —Миний гар бус, харин филистчүүдийн гар Давидын эсрэг байг хэмээн санасан ажээ.


Та шивэгчнийхээ нүглийг өршөөн соёрх. ЭЗЭН заавал эзэнтэнд минь бат бэх гэрийг барьж өгнө. Учир нь эзэнтэн минь ЭЗЭНий дайныг хийж байгаа билээ. Таны амьдралын бүхэл өдрүүдэд бузар муу юм байхгүй.


Ийнхүү Давид сүргийн эхэнд хүмүүсийн тууж байсан бүх хонь, үхрийг олзолж авлаа. Тэд —Энэ бол Давидын олз хэмээн өгүүлж байлаа.


Тэр өдрөөс хойш Давид үүнийг Израилийн төлөөх зарлиг тогтоол болгосон нь эдүгээ хүртэл мөрдөгдөж иржээ.


Саулыг нас нөгчсөний дараа Давид амалекчуудыг бут цохиод буцаж ирэхдээ хоёр хоног Зиклагт байрлав.


Swiv nou:

Piblisite


Piblisite