Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 28:5 - Ариун Библи 2004

5 Саул филистчүүдийн хуаранг үзээд ихэд айж, зүрх нь чичрэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Филистчүүдийн хуаранг Саул үзээд ихэд айж зүрх нь үлэмж цочирдов.

Gade chapit la Kopi




1Самуел 28:5
11 Referans Kwoze  

Тэгэхэд хааны царай цонхийж, бодлууд нь түүнийг түгшээж, ташааных нь үе мөч суларч, өвдөг нь чичирч эхлэв.


“Арамейчууд Ефраимд хуарагнан буулаа” хэмээн Давидын гэрт мэдэгдсэнд Ахаз болон түүний хүмүүсийн зүрх салхинд найгах ойн мод шиг чичрэв.


Хар санаатан айдаг зүйлтэйгээ дайралдана. Шударга зөв хүний хүсэл биелэгдэнэ.


Тэд хоромхон зуур ингэж сүйрэх гэж! Тэд гэнэтийн аймшгаар бүрмөсөн сүйтгэгдсэн билээ!


Бүх эргэн тойронд аймшгууд түүнийг айлгаж, алхам тутамд нь түүнийг яаруулна.


Түгшүүрийн чимээ чихэнд нь байна. Амар амгалан байхад нь сүйтгэгч түүн дээр ирдэг аж.


Филистчүүд цуглан ирж, Шунемд хуарагнан буудалласанд Саул бүх Израилийг цуглуулан, Гилбоад хуарагнан буув.


Саул ЭЗЭНээс асуусанд ЭЗЭН түүнд зүүдээр ч, Уримээр ч, эш үзүүлэгчээр ч хариу өгсөнгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite