Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 28:21 - Ариун Библи 2004

21 Өнөөх эм Саул уруу ирж, Саулыг ихэд айсан байхыг хараад, түүнд —Таны шивэгчин таныг дагалаа. Би өөрийн амиараа дэнчин тавьж, таны өгүүлсэн үгийг сонслоо.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

21 Өнөөх эм Саул уруу ирж, Саулыг ихэд айсан байхыг хараад, түүнд —Харагтун, таны хэлсэн үгийг сонсоод шивэгчин тань өөрийн амиар дэнчин тавьж таны дуугарсан бүгдэд дуулгавартай хандав.

Gade chapit la Kopi




1Самуел 28:21
6 Referans Kwoze  

Та нар намайг аврахгүй болохыг хараад, би амь өрсөж, Аммоны хөвгүүдийн эсрэг гатлан хөдөлсөнд ЭЗЭН тэднийг миний гарт тушаав. Яагаад та нар энэ өдөр миний эсрэг дайтахаар над уруу ирнэ вэ? хэмээн өчив.


Яагаад би өөрийн махаа шүдэндээ зууж, амьдралаа өөрийн гартаа авах ёстой юм бэ?


Учир нь тэр амиа үл хайрлан, филист хүнийг цохин устгаж, ЭЗЭН бүх Израильд агуу их авралыг хайрлав. Та үүнийг үзээд баяссан билээ. Гэтэл одоо та яагаад ямар ч шалтгаангүйгээр Давидыг алж, гэмгүй хүний цусны эсрэг нүгэл үйлдэх гэж байгаа юм бэ? гэв.


Тэгж хэлмэгц Саул газар гулдайн унаж, Самуелын үгнээс болж ихэд айлаа. Мөн тэр өдөржин, шөнөжин юу ч идээгүй байсан тул түүнд хүч тэнхээ байсангүй.


Тиймээс одоо та шивэгчнийхээ үгийг ч гэсэн сонсогтун. Таны өмнө зүсэм талх тавихыг зөвшөөрөөч. Үүнийг идэж буцах замдаа хүч орно уу гэв.


Үүнээс болоод Арамын хааны зүрх хилэгнэжээ. Тэрээр зарц нараа дуудан, тэдэнд —Бидний хэн нь Израилийн хааны талд байдгийг та нар надад хэлэх үү? гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite