Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 28:1 - Ариун Библи 2004

1 Тэр үед филистчүүд Израилийн эсрэг тулалдахаар цэргийн хуарангуудаа цуглуулав. Ахиш Давидад —Чи болон чиний хүмүүс надтай хамт тулалдаанд явна гэдгийг сайтар мэдэгтүн! хэмээн өгүүлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Тэр үед филистчүүд Израилийн эсрэг тулалдахаар цэргүүдээ цуглуулав. Ахиш, Давидад —Чи болон чиний хүмүүс надтай хамт тулалдаанд явна гэдгийг сайтар мэдэгтүн! гэж хэлэв.

Gade chapit la Kopi




1Самуел 28:1
7 Referans Kwoze  

Филистчүүд байлдахаар цэргээ цуглуулав. Тэд Иудад харьяалагддаг Сокод цуглаж, Соко болон Азекагийн дунд буй Ефес-Даммимд буудаллав.


Ийнхүү Ахиш Давидад итгэн, —Давид өөрийн ард түмэн Израилийн дунд жигшигдэх хэргийг үйлдэж байгаа тул тэр мөнхөд миний боол болно хэмээн бодож байв.


Филистчүүд Израильтай байлдахаар цугласан нь гурван мянган тэрэг, зургаан мянган морин цэрэг ба далайн эргийн элс мэт тоо томшгүй олон хүмүүс байв. Тэд ирж, Бет-авены зүүн талд, Михмашт буудаллав.


Израилийн хөвгүүдийн Мизпад цугласан тухай филистчүүд сонсоод, филистчүүдийн ноёд Израилийн эсрэг хөдлөв. Израилийн хөвгүүд үүнийг сонсоод, филистчүүдээс айв.


Филистчүүд Израилийн эсрэг тулалдахад, Израилийн эрчүүд филистчүүдээс зугтаж, Гилбоа ууланд хиаран унав.


Swiv nou:

Piblisite


Piblisite