Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 27:8 - Ариун Библи 2004

8 Давид өөрийн хүмүүсийн хамт явж, гешурчууд, гирзичүүд болон амалекчуудыг дайран тонов. Тэд эртнээс Египетийн нутаг хүртэлх Шурын хязгаар нутагт сууж байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Давид хүмүүсийнхээ хамт явж гешурчуудыг, гирзичүүдийг бас амалекчуудыг дайран тонов. Тэд Египетийн нутаг хүртэлх Шурын хязгаар газар нутгийн эртний оршин суугчид байжээ.

Gade chapit la Kopi




1Самуел 27:8
22 Referans Kwoze  

Үлдсэн нутгууд гэвэл Филист болон Гешурын бүх бүс нутаг болох


Гэвч Израилийн хөвгүүд гешурчууд болон маакатчуудыг хөөн гаргасангүй. Тиймээс ч Гешур болон Маакат израильчуудын дунд өнөөг хүртэл амьдарсаар ирсэн.


Ефраим ч мөн Гезерт оршин сууж байсан канаанчуудыг хөөж зайлуулсангүй. Тиймээс канаанчууд тэдний дунд Гезерт амьдрав.


Харин Гезерт амьдарч байсан канаанчуудыг тэд хөөж гаргасангүй. Тиймээс канаанчууд өнөөг хүртэл Ефраимын дотор амьдардаг ба тэд албадлагын ажил хийгчид болов.


Гэвч Гешур, Арам нь Кенат болон тэндхийн жаран хот суурин ба Иаирын хотуудыг тэднээс булаан авсан юм. Эдгээр нь бүгд Гилеадын эцэг Макирын хөвгүүд болой.


Таны боол би Сирийн Гешурт байхдаа “Хэрэв ЭЗЭН намайг үнэхээр Иерусалимд буцаан авчирвал би ЭЗЭНд үйлчлэх болно” хэмээн тангарагласан юм гэв.


Абсалом Иоабт —Харагтун, би чам уруу хүн явуулж “Би таныг хаан уруу илгээж «Юунд намайг Гешураас буцааж ирүүлэв? Тэнд байсаар байх нь надад дээр байсан юм» хэмээн хэлүүлэхээр та энд ирэгтүн” хэмээн хэлүүлсэн бус уу? Тийм учраас одоо би хаантай уулзаж, хэрэв надад гэм нүгэл байвал, тэр намайг алах болтугай гэв.


Тийнхүү Иоаб босоод, Гешур уруу явж, Абсаломыг Иерусалимд авчрав.


Давид болон түүний хүмүүсийг гурван хоногийн дараа Зиклагт буцаж ирэхэд амалекчууд Негев болон Зиклаг уруу довтолсон байв. Тэд Зиклагийг эзлэн авч, галдан шатаасан байжээ.


Дараа нь Амалек ирж, Рефидимд Израилийн эсрэг байлдав.


Мосе израильчуудыг удирдаж, тэд Улаан тэнгисээс Шурын цөл уруу оров. Тэд цөлөөр гурван өдөр явсан бөгөөд ус олсонгүй.


Тэрээр Хермон уул, Салека болон бүх Башан, гешурчууд болон маакатчуудын хил хүртэл, мөн Гилеадын хагас, тэгээд Хешбоны хаан Сихоны нутгийн хил хүртэлхийг захирч байв.


Тэгээд Ахиш Давидыг дуудан, —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Чи зөвт байжээ. Надтай хамт цэргийг удирдаж байгаа чинь миний таалалд нийцэв. Учир нь чамайг над уруу ирснээс хойш өдий хүртэл би чамаас ямар ч бузар муу юм олсонгүй. Харин эдгээр ноёдод чи таалагдахгүй байна.


Удаах хөвгүүн нь кармел хүн Набалын бэлэвсэрсэн эхнэр Абигаилаас төрсөн Хилеаб. Гурав дахь хөвгүүн нь Гешурын хаан Талмаин охин Маахагийн хөвгүүн Абсалом юм.


Тэгтэл Давид болон Иоабын зарц нар аян дайралтаас их олзтой буцаж ирэв. Гэвч Давид Абнерыг илгээсэн бөгөөд тэрээр амар тайван явж одсон тул Абнер Давидын хамт Хебронд байсангүй.


Тэдгээр нь Сири, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд, Амалекаас, мөн Зобагийн хаан Рехобын хүү Хададезерээс олзлон авсан юмс зэрэг байв.


Амалек нь Негевийн нутагт амьдарч байна. Хитчүүд, иебусчууд, аморичууд уулархаг нутагт амьдарч байна. Канаанчууд далайн эргээр, Иорданы эрэг хавиар амьдарч байна гэлээ.


Тэгтэл уулархаг нутагт амьдарч байсан амалекчууд болон канаанчууд буун ирж, тэднийг хядан, Хорма хүртэл тэднийг бут цохив.


Swiv nou:

Piblisite


Piblisite