Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 26:6 - Ариун Библи 2004

6 Тэгээд Давид хит хүн Ахимелех болон Зеруиагийн хөвгүүн Иоабын дүү Абишаи нарт хандан —Хэн надтай хамт Саул уруу, буудал уруу явах вэ? гэсэнд Абишаи —Би тантай хамт явна хэмээн хариулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 Тэгээд Давид хит хүн Ахимелех болон Зеруиагийн хөвгүүн Иоабын дүү Абишаи нарт хандан —Хэн надтай хамт Саул уруу, буудал уруу явах вэ? гэсэнд Абишаи —Би тантай хамт уруудан явъя гэж хариулав.

Gade chapit la Kopi




1Самуел 26:6
22 Referans Kwoze  

Зеруиагийн гурван хөвгүүн Иоаб, Абишаи, Асахел нар тэнд байв. Асахел нь талын зээр мэт хурдан хөлтэй байв.


хит хүн Уриа буюу бүгд гучин долоон хүн байв.


Зеруиагийн хөвгүүн Иоабын ах Абишаи нь тэдгээр гурван хүчит эрийн толгойлогч нь байв. Тэрээр жадаа өргөж, гурван зуун хүнийг алсан ба тэр гурван хүний адил нэртэй байв.


Хаан Иоаб, Абишаи, Иттаи нарт —Миний төлөө залуу Абсаломд зөөлөн хандаарай гэж тушаав. Цэргийн бүх удирдагчдад Абсаломын талаар хааны тийнхүү тушаасныг бүх хүмүүс сонсов.


Юунд чи ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдэн түүний үгийг үл тоомсорлов? Чи хит хүн Уриаг илдээр алж, түүний эхнэрийг өөрийн эхнэр болгон авч, түүнийг Аммоны хөвгүүдийн илдээр алуулав.


Үүнээс гадна, хэрмэн дээрээс харваачид таны зарц нарыг харваж, хааны зарим зарц нар үхэж, мөн таны зарц Хит хүн Уриа ч үхэв гэж өчив.


Иеруббешетийн хүү Абимелехийг хэн цохиж алсан бэ? Нэгэн эм хэрмэн дээрээс тээрмийн чулууг унагаж, Тебезэд түүнийг алсан бус уу? Яагаад та нар хэрмэнд тийм ойрхон очив?” хэмээн чамайг загнавал чи “Таны зарц хит хүн Уриа ч үхэв” гэж хэлэгтүн гэв.


Давид Иоаб уруу хүн явуулж, —Хит хүн Уриаг над уруу ирүүл гэж хэлүүлэв. Ийнхүү Иоаб Уриаг Давид уруу явуулав.


хитчүүд, перизчүүд, рефаимчууд,


Канаан нь ууган хүү Сидон болон Хетийг төрүүлж,


Тэрээр Сарагийн шарилын өмнө босож зогсоод, хитчүүдэд хандаж —


Есав дөчин настайдаа хит хүн Беерийн охин Иудит, хит хүн Елоны охин Басемат хоёрыг эхнэр болгон авчээ.


Иошуа хэлэхдээ —Үүгээр дамжуулан амьд Бурхан та нарын дунд байгаа бөгөөд Тэр та нарын урдаас канаанчууд, хитчүүд, хивичүүд, перизчүүд, гиргашчууд, аморичууд болон иебусчуудыг заавал хөөх болно гэдгийг та нар мэдэх болно.


Ийнхүү Давид, Абишаи хоёр шөнөөр хүмүүс уруу очоод харахад Саул буудлын дунд унтаж байсан ба түүний жад толгойнх нь хажууд газарт зоолттой байв. Абнер болон хүмүүс нь түүнийг тойрон унтаж байв.


Соломон Египетээс тэрэгнүүдийг зургаан зуун шекелээр, морьдыг зуун тавин мөнгөн шекелээр оруулж ирдэг байв. Түүнийгээ хитчүүдийн бүх хаад ба арамейчуудын хаадад зардаг байжээ.


Учир нь Эзэн арамейчуудын цэргүүдэд тэрэг, морьдын дуу чимээ буюу агуу их цэргийн дуу чимээг сонсгосон бөгөөд тэд нэг нэгэндээ —Үзэгтүн, бидэн уруу дайрахаар Израилийн хаан бидний эсрэг хитчүүдийн хаад болон египетчүүдийн хаадыг хөлсөлсөн байна гэцгээв.


Зеруиагийн хөвгүүн Иоаб Давидын зарц нарын хамт гарч яван, тэд Гибеоны цөөрмийн дэргэд тулгарчээ. Тэдний нэг нь цөөрмийн наад эрэгт, нөгөө нь цөөрмийн цаад эрэгт буув.


маакат хүний хөвгүүн Ахасбаин хөвгүүн Елифелет, гилон хүн Ахитофелын хөвгүүн Елиам,


Swiv nou:

Piblisite


Piblisite