Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 26:24 - Ариун Библи 2004

24 Харагтун, миний нүдэнд өнөөдөр таны амь ихэд үнэтэй байсны адил ЭЗЭНий мэлмийд миний амь ихэд үнэтэй байх болтугай. Мөн ЭЗЭН намайг хамаг зовлонгоос аврах болтугай хэмээн өгүүлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

24 Харагтун, миний нүдэнд өнөөдөр таны амь ихэд үнэтэй байсны адил ЭЗЭНий мэлмийд миний амь ихэд үнэтэй байх болтугай. ЭЗЭН намайг зовлон шаналан бүхнээс аврах болтугай гэж хэлэв.

Gade chapit la Kopi




1Самуел 26:24
17 Referans Kwoze  

Энэрэнгүй хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд өршөөл энэрлийг хүртэх болно.


Би түүнд —Эзэн минь, та мэднэ гэхэд тэр надад —Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгожээ.


Тэрчлэн гажууд болон хорон муу хүмүүсээс биднийг гэтэлгэхийн төлөө залбир. Учир нь бүх хүн итгэлтэй биш аж.


дагалдагчдын сэтгэлийг бэхжүүлж, үргэлж итгэлтэй байгаарай гэж урамшуулан, —Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ.


Учир нь та нар яаж шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Та нарын хэмжүүрийн жишиг өөрсдийг чинь хэмжинэ.


Тэр бол миний хайр энэрэл ба миний цайз, Миний бэхлэлт ба миний аврагч, Миний бамбай ба миний хоргоддог Нэгэн, Хүмүүсийг минь миний дор захируулагч.


Тэр намайг бүх бэрхшээл зовлонгоос аварсан бөгөөд Би дайснуудаа нүдээрээ харсан билээ.


Тэр намайг дайснуудаас минь авардаг. Намайг эсэргүүцэгчдийн дээр Та намайг үнэхээр өргөдөг юм. Хүчирхийлэгчээс Та намайг авардаг юм.


Энэрэнгүй хүмүүст Та Өөрийн энэрлийг үзүүлдэг. Шулуун шударга хүмүүст Та Өөрийн төгс чанарыг үзүүлдэг.


Миний хүч болох ЭЗЭН, Би танд хайртай.


Намайг элдэв гай зовлонгоос ангижруулсан тэнгэр элч Энэ хүүхдүүдийг ерөөж, Тэд миний нэрээр болон миний өвөг эцэг Абрахам Бас төрсөн эцэг Исаакийн маань нэрээр дуудуулж, Газар дэлхий дээр өнөр өтгөн болгох болтугай! гэв.


Филистчүүдийн ноёд дайтахаар ирэх бүрд Давид Саулын бүх түшмэдээс илүү мэргэн ханддаг байв. Иймээс түүний нэр улам ихээр алдаршив.


Давид Саулд ингэж хэлсний дараа Саул —Давид хүү минь, энэ чиний дуу юу? гээд, эхэр татан чангаар уйлав.


Беерот хүн Риммоны хөвгүүд болох Рехаб болон түүний ах Баана нарт Давид хариулан —Миний амийг хамаг зовлонгоос ангижруулж өгсөн ЭЗЭНий амьд буйгаар тангараглая.


Тэр түүний бүх ясыг хамгаалдаг, Тэднээс нэг нь ч хугараагүй юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite