Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 25:29 - Ариун Библи 2004

29 Хэн нэгэн хүн босон, таныг мөшгөн хөөж, таны амийг авахаар эрсэн ч миний эзэнтний амийг таны Бурхан ЭЗЭН амийн уутанд хийж уях болно. Харин таны дайснуудын амийг ЭЗЭН дүүгүүрт хийж шидэх мэт байх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

29 Хэн нэгэн хүн босон таныг мөшгөн хөөж, таны аминд халдахыг эрмэлзвэл эзэнтэн таны амь таны Бурхан ЭЗЭНий амийн баглаанд уягдах болтугай! Харин таны дайснуудын амийг ЭЗЭН дүүгүүрт хийж дүүгүүрдэн хаях болно.

Gade chapit la Kopi




1Самуел 25:29
17 Referans Kwoze  

Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгдээрээ нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байж, Таны Намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ.


“Би Өөрийн эзэмшлийг байгуулах өдөр тэд Минийх байх болно. Өөрт нь үйлчилдэг хүүгээ хүн өршөөдгийн адил Би тэднийг өршөөх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Харагтун, Би энэ цагт энэ нутгийн оршин суугчдыг хаяж байгаа бөгөөд тэднийг олуулахын тулд Би тэднийг зовооно”.


Өөрийнх нь бурханлаг хүмүүсийн үхэл ЭЗЭНий мэлмийд үнэ цэнэтэйд тооцогддог.


Эцсийн үед илэрхийлэгдэхэд бэлэн буй авралын төлөө та нар итгэлээрээ Бурханы хүчээр хамгаалагдсан ажээ.


Би тэдний дотор, Та Миний дотор байдаг. Ингэснээр тэд төгс нэгдэн, Таны Намайг илгээснийг болон Намайг хайрласны адил тэднийг хайрласныг ертөнц мэдэх болно.


Тэр биднийг амьд байлгаж, Бидэнд хөл алдахыг зөвшөөрдөггүй.


ЭЗЭН бурханлаг хүмүүсийнхээ хөлийг хамгаалдаг, харин бузар хүмүүс харанхуйд дуугүй болгогдоно. Учир нь хүн хүчээр үл ялдаг.


Израиль аа! Чи ерөөлтэй еэ! ЭЗЭНий авралыг хүртсэн чам шиг ард түмэн хэн юм бэ? Тэр бол чамд туслах бамбай, чиний сүр жавхлант илд юм. Тиймээс дайснууд чинь чамд захирагдаж, чи тэдний мөргөлийн өндөрлөгүүдийг гишгэчнэ гэлээ.


Түүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж, —Абрам аа, бүү ай! Би бол чиний бамбай, Чиний шагнал агуу их болно. гэжээ.


Хэсэг хугацааны дараа ертөнц Намайг дахиж харахгүй. Харин та нар Намайг харна. Яагаад гэвэл Би амьд байна. Та нар ч амьд байна.


Тэгээд тэд Иш-бошетын толгойг Хебронд буй Давидад авчран, хаанд —Харагтун, энэ бол таны аминд заналхийлж байсан таны дайсан Саулын хүү Иш-бошетын толгой. ЭЗЭН өнөөдөр Саул болон түүний үр удмаас эзэн хааны минь төлөө өшөө ийнхүү авахуулав гэж айлтгав.


Учир нь харь хүмүүс миний эсрэг боссон бөгөөд Хэрцгий хүмүүс амийг минь эрж хайсан. Тэд бол өөрсдийнхөө өмнө Бурханыг залдаггүй хүмүүс юм. Села


Учир нь тэр түүн уруу өршөөлгүйгээр дайрдаг. Тэр хүн түүний хүчнээс зугтахыг хичээх нь гарцаагүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite