Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 25:22 - Ариун Библи 2004

22 Хэрэв маргааш өглөө хүртэл түүнд харьяалагдах хүмүүсийн дотроос ганц ч эрэгтэй хүнийг үлдээвэл Бурхан Давидын дайснуудыг ийнхүү бөгөөд үүнээс ч улам ихээр шийтгэх болтугай хэмээн хэлээд байсан ажээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

22 Хэрэв маргааш өглөө хүртэл түүнд харьяалагдах хүмүүсийн дотроос би эр хүйстэн ганцыг л үлдээвэл Давидыг Бурхан ийн шийтгэг, бүр үүнээс ч илүүг үйлдэг гэж бодож байсан ажээ.

Gade chapit la Kopi




1Самуел 25:22
9 Referans Kwoze  

Тийм учраас харагтун, Би Иеробоамын гэрийн дээр гай зовлонг буулгана. Израильд буй эрчүүдийг, боол ч бай, чөлөөт ч бай бүгдийг нь Иеробоамаас таслан авна. Хог новшийг юу ч үлдээлгүй шүүрддэг шиг Иеробоамын гэрийнхнийг Би цэвэрлэн шүүрдэн хаяна.


Хэрэв миний эцэг чамд гай болохоор шийдсэн байвал түүнийг чамд дуулгалгүй, чамайг аюулгүйгээр зугтаалгахгүй бол ЭЗЭН Ионатаныг ийнхүү болон үүнээс ч илүү шийтгэх болтугай. ЭЗЭН миний эцэгтэй хамт байсны адил чамтай ч хамт байх болтугай.


Ели —ЭЗЭН чамд айлдсан үг нь юу вэ? Надаас бүү нуугаач. Чамд айлдсан үгсээс ганцыг нь ч гэсэн чи надаас нуувал, Бурхан чамд тэр үгсийн дагуу болон түүнээс ч илүүгээр хандах болтугай гэв.


Үзэгтүн. Би чам дээр гай гамшгийг буулган, чамайг бүрмөсөн шүүрдэн хаях болно. Израиль дахь чөлөөт, боол нь хамаагүй бүх эрчүүдийг Ахабаас би тастан хаях болно.


Учир нь Ахабын бүх гэр мөхөх ёстой. Израиль дахь боол ч бай, чөлөөт ч бай бүх эрэгтэй хүмүүсийг Би Ахабаас таслах болно.


Зимри хаан болж, сэнтийд залрангуутаа Баашагийн ургийн бүх хүмүүсийг хүйс тэмтрэв. Төрөл төрөгсөд, найз нөхдөөс нь ямар ч эр хүйстнийг үлдээгээгүй ажээ.


Ионатан Давидын гэртэй гэрээ байгуулаад —ЭЗЭН Давидын дайснуудын гараас үүнийг нэхэх болтугай! гэв.


Саул —Ионатан! Чи заавал үхэх ёстой. Эс тэгвээс Бурхан намайг шийтгэх болтугай! хэмээн өгүүлэв.


Таны үхэх газарт би үхнэ. Тэнд би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхлээс бусдаар танаас салбал ЭЗЭН намайг хатуу шийтгэх болтугай гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite