Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 25:21 - Ариун Библи 2004

21 Давид —Би цөлд тэр хүний хамаг хөрөнгийг хамгаалж байхдаа тэр хүнд харьяалагдах бүхнээс ганц нь ч алга болоогүй. Үнэхээр энэ бүгд огт дэмий байжээ. Тэр надад сайныг муугаар хариулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

21 Давид —Намайг цөлд тэр хүний хамаг хөрөнгийг хамгаалж байхад тэр хүнд харьяалагдах бүхнээс ганц нь ч алга болоогүй. Үнэхээр энэ бүгд огт дэмий байжээ. Тэр надад ачийг бачаар хариулав.

Gade chapit la Kopi




1Самуел 25:21
19 Referans Kwoze  

Сайныг саараар хариулагч хүний гэрээс бузар муу үл сална.


Аливаа хорсол, уур, хилэн, шуугиан, гүтгэлэг нь бүх бузар муугийн хамт та нараас зайлаг.


Уурласан ч, нүгэл бүү үйлд. Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг.


Бузар муугаар бүү дийл, харин бузар мууг сайнаар дийлэгтүн.


Хэрэв Бурхан таалах аваас та нар мууг үйлдсэнийхээ төлөө зовсноос зөвийг үйлдсэнийхээ төлөө зовсон нь дээр.


Хэн нь ч хэн нэгний хорон мууг муугаар хариулахгүй байхад анхаарагтун. Харин үргэлж нэг нэгэндээ болон бүх хүний төлөө сайн зүйл уруу тэмүүлдэг байгтун.


Ерөөлийг өвлүүлэх зорилгын үүднээс та нарыг дуудсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн.


Сайныг муугаар хариулах ёстой гэж үү? Учир нь тэд надад нүх ухжээ. Таны уур хилэнг тэднээс зайлуулахын тулд тэдний төлөө сайныг ярихаар би Таны өмнө хэрхэн зогссоныг санаач.


Би сайныг дагадаг тул сайныг муугаар хариулагчид намайг эсэргүүцдэг.


Уурлахаа больж, хилэнгээ март. Бүү санаа зов. Энэ нь зөвхөн бузар мууг үйлдэхэд л хүргэнэ.


Тэд сэтгэлийг минь өнчрүүлэн Тусыг минь усаар хариулдаг.


Тэнэгүүд буюу нэр хүндгүй тэд нутгаасаа хөөгдсөн болой.


Давид хүмүүстээ —Хүн бүр өөрсдийн илдээ биедээ зүүгтүн хэмээн тушаасанд хүн бүр илдээ зүүв. Давид ч бас илдээ зүүн, дөрвөн зуугаад хүн Давидыг дагаж яван, хоёр зуун хүн ачаа бараагаа харж үлдэв.


Тэднийг хотоос гараад, холдоогүй байхад Иосеф даамалдаа хандаж, —Тэдний хойноос явж гүйцэхдээ тэдэнд “Та нар яагаад тусыг усаар хариулна вэ?


Хонины ноос хяргагчид танайд байна гэж би сонслоо. Урьд танай хоньчид бидэнтэй хамт байх үед бид тэднийг гомдоогоогүй бөгөөд тэднийг Кармелд байх хооронд юу нь ч алга болоогүй.


Гэсэн ч тэдгээр хүмүүс бидэнд их сайн хандаж, биднийг гомдоогоогүй, бас бид тэдэнтэй хамт хээр талд байхад бидний юу ч алга болоогүй билээ.


Тэр илжгээ унаж, уулын нугачаагаар бууж ирэх үед Давид болон түүний хүмүүс түүн уруу бууж ирж байсан бөгөөд тэд уулзлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite