Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 25:10 - Ариун Библи 2004

10 Харин Набал Давидын зарц нарт хариулахдаа —Давид гэж хэн юм бэ? Иессийн хөвгүүн гэж хэн юм бэ? Одоо эзнээсээ зугтаах боолууд олон боллоо.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Харин Набал, Давидын зарц нарт хариулахдаа —Давид гэж хэн юм? Иессийн хөвгүүн гэж хэн юм? Одоо эзнээсээ оргон зугтаах зарц нар олон боллоо.

Gade chapit la Kopi




1Самуел 25:10
14 Referans Kwoze  

Тэр үед Ебедийн хөвгүүн Гаал —Абимелех гэгч хэн бэ? Шехем гэгч хэн бэ? Юуны учир бид түүнд зарагдах ёстой вэ? Абимелех Иеруббаалын хөвгүүн ба Зебул Абимелехийн түшмэл биш үү? Шехемийн эцэг Хаморын эрчүүдэд үйлчил. Харин яагаад бид Абимелехт зарагдах ёстой юм бэ?


Зальт этгээдүүдийн хувьд тэдний зэвсэг нь бузар муу билээ. Хэдийгээр ядуу нэгэн шударгыг яривч, худал хуурмаг үгсээр үгээгүйчүүдийг хөнөөхийн тулд тэрээр хорт муу арга зохиодог.


Цаашид тэнэгийг сурвалжит хүн гэж дуудахгүй, зальт этгээдийг өглөгч гэхгүй.


“Яагаад урьдын өдрүүд өнөөгийнхөөс дээр байсан юм бэ?” гэж бүү хэл. Ингэж асуух нь цэцэн ухааных биш.


Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг бүх израильчууд хараад, ард түмэн хаанд хариулан —Давидын дотор бидэнд ямар хувь байгаа вэ? Иессийн хүүгээс залгамжлан авах өв бидэнд байхгүй. Израиль аа, өөр өөрсдийн майхан уруу буцацгаа! Давид аа, одоо чи өөрийнхөө гэрийг л харж ханд гэцгээв. Ингээд израильчууд өөр өөрсдийн майхан уруу одоцгоов.


Бениамин хүн Бихрийн хөвгүүн Шеба гэгч нэгэн үймээн дэгдээгч тэнд байв. Тэр эвэр бүрээ үлээн —Давидад өгөх хувь гэж бидэнд байхгүй. Иессийн хөвгүүнээс залгамжлан авах өв бидэнд үгүй. Израиль аа, хүн бүр тус тусынхаа майхан уруугаа буцацгаа гэж байв.


Зовсон, өрөнд орсон, сэтгэлээр унасан бүх хүмүүс Давид дээр цугларч ирсэн бөгөөд Давид тэдний дээр удирдагч болов. Ийнхүү дөрвөн зуугаад хүн түүнтэй хамт байв.


Саул Ионатанд ихэд хилэгнэн —Бузар тэрслүү эмийн хүү! Чи Иессийн хөвгүүнтэй шадарлаж, өөрийгөө шившиглэн, эхийгээ ичгүүр болгож байгааг чинь би мэдэхгүй гэж бодож байна уу?


Харин Фараон —ЭЗЭН гэгч хэн болоод, Израилийг явуул гэсэн Түүний үгийг би дагах ёстой юм бэ? Би ЭЗЭНийг мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй гэж хэлэв.


Давидын залуус тэнд ирцгээж, хэлсэн бүх үгсийн дагуу Давидын нэрийн өмнөөс Набалд хэлэн хариуг хүлээв.


Эелдэг хариулт уур хилэнг зайлуулна. Харин хүйтэн цэвдэг үгс уур хилэнг хөдөлгөнө.


Swiv nou:

Piblisite


Piblisite