Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 24:9 - Ариун Библи 2004

9 Давид Саулд —Та юунд “Давид таныг хорлох гэж байна” гэж хэлдэг хүмүүсийн үгэнд итгэж байгаа юм бэ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Давид, Саулд —Та юунд “Харагтун, Давид таныг хорлох гэж байна” гэж хэлдэг хүмүүсийн үгийг сонсоно вэ?

Gade chapit la Kopi




1Самуел 24:9
19 Referans Kwoze  

Удирдагч хүн худал хуурмагт анхаарлаа хандуулбаас Бүх шадар үйлчлэгчид нь хар санаатнууд болж хувирна.


Хэл бол гал бөгөөд хорт муу явдлын ертөнц аж. Хэл нь бидний эрхтнүүдийн дунд байж бүх биеийг бузарладаг. Хэл бидний амьдралын хүрдийг галдан шатаадаг бөгөөд өөрөө тамаар асаж байдаг.


Худалч хэл хуурагдагсдыг үзэн яддаг. Бялдууч ам сүйрлийг авчирдаг.


Умраас үлээх салхи хур бороо авчирдаг. Хов живтэй хэл ууртай царайг авчирна.


Ам хэлээ билүүдэгчийн үгс амтат идээ будаа мэт ба Тэдгээр үгс ходоодны мухарт ч хүрнэ.


Хорон мууг үйлдэгч нь хар санаатай уруулыг сонсдог. Худалч хүн эвдэн сүйтгэгч хэлэнд анхаарлаа хандуулна.


Замаасаа гажигч хүн эвдрэлцлийг тарьдаг. Хов жив тараагч хүн дотнын анд нөхдийг салгадаг.


Тэдний шүүгчид хадны хажуу уруу шидэгдсэн бөгөөд Миний үг амттай учраас тэд түүнийг сонсдог.


Өөрийн хөршийг сэмхэн муулагчдыг би устгана. Дээгүүр харц, бардам сэтгэлтэй хэнийг ч би тэвчихгүй.


Тийм учраас одоо миний эзэн хаан өөрийн боолын хэлэхийг сонсож соёрхоно уу. Хэрэв ЭЗЭН таныг миний эсрэг болгосон бол, Тэр тахилыг хүлээн авах болтугай. Харин тэр нь хүмүүсийн хэрэг бол ЭЗЭНий өмнө тэд хараагдах болтугай. Учир нь тэд намайг өнөөдөр ЭЗЭНий өв залгамжлалтай холбоогүй болгон хөөж явуулан, “Явж бусад бурхдад үйлчил” хэмээн өгүүлж байгаа хэрэг юм.


Ард олныхоо дунд хов зөөгч мэт бүү яв. Хөршийнхөө амийн эсрэг бүү үйлд. Би бол ЭЗЭН.


Давид Рамагийн Наиотоос зугтан, Ионатан уруу ирж, —Би ямар хэрэг хийсэн юм бэ? Надад ямар гэм буруу байна вэ? Би таны эцэгт ямар нүгэл үйлдсэн болоод тэр миний амийг эрнэ вэ? хэмээн өгүүлэв.


Үүний дараа Давид босож, агуйгаас гарч, Саулын араас дуудан —Эзэн хаан минь! гэв. Саулыг эргэж харахад Давид нүүрээрээ газарт хүртэл мэхийн, сунан мөргөв.


Үнэндээ өнөөдөр энэ агуйд ЭЗЭН таныг миний гарт өгснийг энэ өдөр та харсан билээ. Зарим маань таныг алъя хэмээсэн боловч би таныг өрөвдөж, “Би өөрийн эзний эсрэг гар сунгахгүй, учир нь тэр бол ЭЗЭНий тосолсон хүн” хэмээн өгүүлсэн билээ.


Тэр бас —Яагаад эзэн минь өөрийн боолын араас мөшгөнө вэ? Би юу үйлдэв? Эсвэл миний гарт ямар бузар муу юм байна вэ?


Үүнээс гадна, Иеремиа Зедекиа Хаанд —Би чиний эсрэг, чиний зарц нар, эсвэл энэ ард түмний эсрэг ямар нүгэл үйлдсэн гэж чи намайг шоронд оруулав?


Хөвгүүнийг явахад Давид өмнө зүгээс гарч ирэн, нүүрээрээ газар шаан унаж, гурван удаа мөргөв. Тэд бие биеэ үнсэж, хамтдаа уйлсан ба Давид илүү ихээр уйлав.


Swiv nou:

Piblisite


Piblisite