Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 24:4 - Ариун Библи 2004

4 Давидын хүмүүс өөрт нь —ЭЗЭН танд “Харагтун. Би чиний дайсныг гарт чинь өгөх гэж байна. Түүнийг өөрийн дураар болгогтун” хэмээн айлдсан тэр цаг өдөр нь болов гэцгээв. Давид босож Саулын дээлийн хормойг сэмхэн огтолж авав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Давидын хүмүүс өөрт нь —ЭЗЭН танд “Харагтун. Би чиний дайсныг гарт чинь өгнө. Түүнийг нүднийхээ тааллаар болгогтун” гэж айлдсан тэр өдөр нь болов гэцгээв. Тэгтэл Давид босож Саулын дээлийн хормойг сэмхэн огтолж авав.

Gade chapit la Kopi




1Самуел 24:4
13 Referans Kwoze  

ЭЗЭН хүн бүрийг зөвт болон итгэлтэй байдлаар нь шагнах болно. ЭЗЭН өнөөдөр таныг миний гарт өгсөн боловч би ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гараа далайхаасаа татгалзсан билээ.


Үнэндээ өнөөдөр энэ агуйд ЭЗЭН таныг миний гарт өгснийг энэ өдөр та харсан билээ. Зарим маань таныг алъя хэмээсэн боловч би таныг өрөвдөж, “Би өөрийн эзний эсрэг гар сунгахгүй, учир нь тэр бол ЭЗЭНий тосолсон хүн” хэмээн өгүүлсэн билээ.


Чи надад сайныг үйлдэж байсныг, мөн ЭЗЭН намайг чиний гарт тушаасан атал чи намайг алсангүй гэдгээ өнөөдөр надад мэдүүллээ.


Тэрээр Давидад —Бүү айгтун. Учир нь миний эцэг Саулын гар чамд хүрэхгүй бөгөөд чи Израилийн хаан болж, би чиний дараа зогсох хүн болно. Миний эцэг Саул ч энэ тухай мэдэж байгаа хэмээн өгүүлэв.


Давид Кеилад ирсэн гэдгийг Саулд мэдэгдсэнд тэр —Бурхан түүнийг миний гарт өгөв. Учир нь Давид давхар хаалга, цуургатай хотод орсноороо өөрөө өөрийгөө түгжлээ хэмээн өгүүлэв.


Миний майхны хүмүүс “Түүний маханд цадаагүй нэгнийг хэн олж чадах вэ?” гэж хэлээгүй гэж үү?


Тэгээд тэд Иш-бошетын толгойг Хебронд буй Давидад авчран, хаанд —Харагтун, энэ бол таны аминд заналхийлж байсан таны дайсан Саулын хүү Иш-бошетын толгой. ЭЗЭН өнөөдөр Саул болон түүний үр удмаас эзэн хааны минь төлөө өшөө ийнхүү авахуулав гэж айлтгав.


Хэрэв тэр нөгөө хүнийг отоогүй, харин Бурхан түүний гарт цаад хүнийг унагасан бол түүний зугтаах газрыг Би та нарт тогтоож өгнө.


Давид тэндээс явж, Адулламын агуй уруу зугтав. Түүний ах нар болон түүний эцгийн гэрийнхэн бүгд үүнийг сонсоод Давидын байгаа газар уруу ирэв.


Намайг өршөөгөөч, Бурхан, намайг өршөөгөөч. Учир нь миний сэтгэл Таны дотор хоргоддог. Таны жигүүрийн сүүдэрт би Сүйрлийг өнгөртөл хоргодно.


Бид дуу хоолойгоороо ЭЗЭНд хандан чангаар хашхирна. Би дуу хоолойгоороо ЭЗЭНээс гуйна.


Swiv nou:

Piblisite


Piblisite