Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 23:26 - Ариун Библи 2004

26 Саул уулын нэг талаар Давид болон түүний хүмүүс уулын нөгөө талаар явав. Давид Саулаас зайлах гэж яарч байв. Учир нь Саул болон түүний хүмүүс Давидыг хүмүүстэй нь хамт барихаар бүслэж байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

26 Саул уулын нэг талаар Давид, түүний хүмүүс уулын нөгөө талаар явав. Саулаас мултран зайлах гэж Давид яарч байв. Саул ба түүний хүмүүс Давидыг хүмүүстэй нь хамт барихаар бүсэлж байтал

Gade chapit la Kopi




1Самуел 23:26
17 Referans Kwoze  

Намайг дарагч хорон муу хүнээс, Намайг бүсэлсэн хөнөөлт дайснуудаас.


Тэд газрын энгээр нэг тарж, ариун хүмүүсийн хуаран, хайрлагдсан хотыг бүсэлжээ. Тэнгэрээс гал бууж тэднийг залгив.


Ах дүү нар аа, Азид байхад бидэнд учирсан зовлонг, бид хүч чадлаасаа хэтэрсэн хүнд дарамтанд байснаас амьд үлдэх горьдлого маань ч тасарсныг та нар мэдээгүй байхыг бид хүсэхгүй байна.


Би сандран байхдаа “Би Таны мэлмийн өмнөөс таслагдсан билээ” гэв. Гэсэн ч би Тан уруу хашхирахад Та миний гуйлтын дууг сонссон билээ.


Учир нь намайг ноход хүрээлжээ. Бүлэг хорон санаатнууд намайг бүсэлжээ. Тэд миний гар, хөлийг нэвт хатгасан.


Олон үхэр намайг хүрээлсэн. Башаны хүчтэнүүд намайг бүсэлсэн.


Тэд одоо алхам бүрд маань биднийг хүрээлжээ. Тэд газарт унагах гэж харцаа тогтоодог.


Өө, бидний Бурхан, Та тэднийг шийтгэхгүй юм гэж үү? Учир нь бидний эсрэг ирж буй энэ асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид юу хийхээ ч мэдэхгүй байна, харин бидний хараа Тан дээр байна гэжээ.


Тэгэхэд Давид Иерусалимд өөртэй нь хамт байсан бүх зарц нартаа —Зугтацгаая. Эс тэгвээс бидний хэн нь ч Абсаломаас зугтааж оргож чадахгүй. Хурдалъя. Тэр биднийг үтэр гүйцэж, гай учруулан, илдний ирээр энэ хотыг дайрах вий гэж хэлэв.


Ионатан хөвгүүний араас дуудаж —Хурдал, түргэл, зогсож болохгүй гэв. Ионатаны хөвгүүн сумыг авч, эзэн уруугаа ирэв.


Ийнхүү Михал түүнийг цонхоор буулгасанд тэрээр гадагш гараад зугтаж, зайлав.


Самсон энд ирэв хэмээн Газынханд мэдэгдсэнд тэд тус газрыг бүсэлж, хотын хаалганд бүхэл шөнө нуугдан түүнийг хүлээв. Тэд бүхэл шөнийн турш нам гүм байж, —Үүр цайтал хүлээж байгаад, түүнийг алъя хэмээн хэлэлцэцгээжээ.


Саул болон түүний хүмүүс Давидыг эрж хайхаар гарахад энэ тухай Давидад мэдэгдсэнд тэрээр Маоны цөлд үлдэн, хадтай газар уруу ирж буув. Саул үүнийг сонсоод Давидыг Маоны цөлд мөшгөн хөөв.


Гэтэл нэгэн элч Саулд ирж, —Хурдан ирэгтүн. Филистчүүд нутаг уруу довтолж ирлээ хэмээн мэдэгдэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite