Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 21:2 - Ариун Библи 2004

2 Давид тахилч Ахимелехт —Хаан нэг хэргийг тушааж, “Чамайг илгээж, чамд тушаах зүйлийг нэг ч хүнд мэдүүлж болохгүй” Би залуустай нэгэн газарт уулзахаар болзов” гэсэн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Давид, тахилч Ахимелехт —Хаан нэг хэргийг тушааж, “Чамайг илгээж, чамд тушаах зүйлийг нэг ч хүнд мэдүүлж болохгүй” гэсэн тул залуустайгаа өөр нэгэн газарт уулзахаар болзсон гээд

Gade chapit la Kopi




1Самуел 21:2
13 Referans Kwoze  

Учир нь Иаковаас хэдэн хүн ирэхээс өмнө тэр харь үндэстнүүдтэй хамт хооллодог байв. Харин тэднийг ирэхэд тэр хөвч хөндөх ёслол үйлдсэн хүмүүсээс эмээж, харь үндэстнүүдээс салж яван, зай барив.


Бие биедээ худал бүү ярь. Яагаад гэвэл та нар хуучин хүнээ бузар муу зуршилтай нь тайлж,


Хөгшин эш үзүүлэгч түүнд —Би ч бас чамтай адил эш үзүүлэгч. Тэнгэр элч ЭЗЭНий үгээр надад хэлэхдээ “Түүнийг гэртээ дагуулан ирж, талх идүүлэн, ус уулгаарай” гэсэн юм гэв. Гэвч тэрээр худал ярив.


Тэгэхэд Давид Абиатарт —Тэр өдөр едом хүн Доегийг тэнд байхаар нь тэр лав Саулд мэдэгдэнэ гэдгийг би мэдэж байсан билээ. Би чиний эцгийн бүх гэрийнхэнд үхэл авчирлаа.


Саул Михалд —Юунд чи намайг ингэж хуурч, миний дайсныг оргуулж, зугтаалгав? гэхэд Михал Саулд —Тэр “Намайг явуулаач. Би яаж чамайг алах вэ?” гэж надад хэлсэн юм хэмээн өгүүлэв.


Тэгээд Исаак —Чи үнэхээр миний хүү Есав мөн үү? гэсэнд Иаков —Тийм ээ гэжээ.


Исаак өөрийн хүүдээ —Хүү минь, чи яасан хурдан агнасан юм бэ? гэхэд тэр —Учир нь таны Бурхан ЭЗЭН түүнийг надтай саадгүй учруулсан юм гэж хариулав.


Худал хуурмаг замыг надаас зайлуулж, Өөрийн хуулийг надад нигүүлсэнгүйгээр хүртээгээч.


Тийм учраас одоо чамд юу байгаа вэ? Таван талх ч хамаагүй, юу байгаагаа надад өгөөч гэв.


Өө, ЭЗЭН, аманд минь манаач тавиач. Уруулын минь хаалгыг сахиач.


Тэгтэл Саулын зарц нарын дэргэд зогсож байсан Едом хүн Доег —Иессийн хөвгүүнийг Нобт, Ахитубын хөвгүүн Ахимелех уруу ирснийг би харсан билээ.


Мөн Анатот, Ноб, Ананиа,


Тэр өнөөдөр Нобт буудаллан, Сионы охины уул, Иерусалимын толгод дээр нударга зангидан заналхийлнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite