Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 2:6 - Ариун Библи 2004

6 ЭЗЭН үхүүлдэг, бас амьдруулдаг. Үхэгсдийн оронд унагадаг, бас босгодог.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 Үхүүлдэг нь ч бас амилуулдаг нь ч ЭЗЭН, Үхэгсдийн оронд унагадаг нь бас өргөж босгодог нь Тэр юм.

Gade chapit la Kopi




1Самуел 2:6
20 Referans Kwoze  

Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав. Надаас өөр ямар ч бурхан байхгүй. Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй.


Таны үхэгсэд амилж, тэдний цогцос босно. Тоосонд хэвтэгчид ээ! Бос, баярлан хашхирагтун. Таны шүүдэр нь гэрлүүдийн шүүдэр мэт билээ. Газар нь сүнс сүгүүдийг гаргана.


Израилийн хаан уг захидлыг уншаад, хувцсаа уран, —Энэ хүнийг уяман өвчнөөс нь эдгээлгэхээр нөгөө нь надад үг илгээж байдаг нь би хүнийг үхүүлж, амьд байлгадаг Бурхан юм уу? Харин одоо тунгаан бодож, тэр миний эсрэг маргалдахыг хэрхэн оролдож байгааг хараач гэж хэлэв.


амьд Нэгэн мөн. Би үхсэн байсан. Харагтун, Би үеийн үед амьд байна. Надад үхэл ба Үхэгсдийн орны түлхүүр бий.


Тэрээр өвтгөдөг бөгөөд шархыг боож өгдөг. Тэрээр шархлуулдаг бөгөөд Түүний мутар эдгээдэг аж.


Есүс Мартад —Би бол амилалт ба амь мөн. Надад итгэдэг хүн үхэвч амьдарна.


Иона далайн мангасын гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байсанчлан Хүний Хүү газрын зүрхэнд гурван өдөр, гурван шөнө байх болно.


Үхлийн уяа намайг ороож, Үхэгсдийн орны аймшгууд над дээр иржээ. Би зовлон зүдгүүр хийгээд уй гашуутай ч учирсан.


Гэсэн ч Давид дахин тангараглан —Намайг таны нүдэнд тааллыг олсон гэдгийг таны эцэг сайн мэднэ. Тэр “Ионатаныг гомдоохгүйн тулд энэ хэргийг түүнд мэдүүлэхгүй байгтун” хэмээн хэлсэн билээ. Гэвч ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар үнэхээр тангараглаж байна. Үхэл бид хоёрын хооронд ганц алхмын зай буй хэмээн өгүүлэв.


Бидний хувьд Бурхан бол авралын Бурхан юм. Үхлээс зайлах нь Эзэн болох БУРХАНых юм.


Алах хийгээд анагаах цаг, Нураах хийгээд босгох цаг,


Тэр надад айлдаж, —Хүний хүү, эдгээр яснууд амьдарч чадах уу? хэмээсэнд би хариулан —Эзэн БУРХАН, Та мэднэ гэв.


Тиймийн тул, чи эш үзүүлэн тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Миний ард түмэн, Би та нарын булшнуудыг нээж, та нарыг булшнуудаас чинь гаргана. Би та нарыг Израилийн газарт авчрах болно.


ЭЗЭН Елиагийн дууг сонсож, хүүгийн амь буцан ирж, хүү амилав.


Түүний бурханлаг хүмүүс ээ, Та нар ЭЗЭНд магтаалыг дуулж, Түүний ариун нэрд талархал өргөгтүн.


Надад олон зовлон зүдгүүрийг үзүүлсэн Та Намайг дахин сэргээж, Газрын гүнээс дахин татан гаргана.


Swiv nou:

Piblisite


Piblisite