Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 2:1 - Ариун Библи 2004

1 Дараа нь Ханна залбиран, —Миний зүрх ЭЗЭНд баярлана. Би Таны авралд баясдаг учир миний ам дайснуудынхаа эсрэг зоригтойгоор ярьж, эвэр минь ЭЗЭНд өргөгдөнө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Тэгээд Ханна залбиран —ЭЗЭН тандаа зүрх минь баярлана. ЭЗЭНийхээ дотор эвэр минь бас өргөгдөнө. Авралд тань баярлан баяссан би Ам юугаа дайснуудынхаа эсрэг чинээгээр нь ангайв.

Gade chapit la Kopi




1Самуел 2:1
37 Referans Kwoze  

Харин би Таны хайр энэрэлд итгэсэн. Миний зүрх Таны авралд баясах болно.


Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл.


Харин Та миний эврийг зэрлэг үхрийнх мэт өргөмжилсөн. Би шинэхэн тосоор тослогдсон.


Учир нь Та бол тэдний хүч чадлын алдар бөгөөд Таны ивээлээр бидний эвэр өргөмжлөгдсөн байдаг.


Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун!


Бид чиний ялалтад баярлан дуулж, Өөрсдийн Бурханы нэрээр тугаа бид мандуулах болно. ЭЗЭН чиний бүх гуйлтыг биелүүлэх болтугай!


Тэгвэл би Таны бүх магтаалыг зарлах бөгөөд Сионы охины дааман хаалганд Би Таны авралд баясна.


Миний сэтгэл ЭЗЭНд баярлаж, Түүний авралд баясна.


Учир нь махан биедээ түшиглэдэггүй, Бурханы Сүнсээр мөргөж, Христ Есүсээр сайрхдаг бид бол жинхэнэ хөвч хөндүүлэгсэд билээ.


Зөвхөн үүнд ч биш, мөн Бурханы дотор бидний Эзэн Есүс Христээр дамжуулан баярлан хөөрдөг. Түүгээр бид эдүгээ эвлэрлийг авав.


би ЭЗЭНий дотор баясан хөөрч, авралынхаа Бурхан дотор баярлана.


ЭЗЭН бол миний хүч ба миний дуу, Тэр миний аврал болсон юм.


Миний итгэлтэй байдал ба Миний хайр энэрэл түүнтэй хамт байх бөгөөд Миний нэр дээр түүний эвэр өргөмжлөгдөнө.


Мириам тэдэнд хариулан —ЭЗЭНд дуулъя! Учир нь Тэр өндөрт өргөмжлөгдсөн. Морь болон морьтныг нь Тэр далайд хаясан юм гэв.


Тэгээд Мосе ба Израилийн хөвгүүд ЭЗЭНд энэ дууг дуулжээ. —Би ЭЗЭНд дуулъя. Учир нь Тэр өндөрт өргөмжлөгджээ. Морь болон морьтонг Тэр далайд хаясан юм.


Та нар Түүнийг хараагүй боловч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа боловч, Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг.


ЭЗЭН, миний ам Таны магтаалыг тунхаглахын тулд Миний уруулыг нээгээч.


ЭЗЭН бол миний хад, миний цайз, миний аврагч, миний Бурхан, миний хоргоддог хад минь, миний бамбай, миний авралын эвэр, миний бэхлэлт юм.


Шигионотод нийцүүлсэн эш үзүүлэгч Хабаккукийн залбирал.


Хорон муу хүний бүх эврүүдийг Тэр огтолж, Харин зөв шударга хүний эврүүд өндөрт өргөгдөнө.


Миний ам Таны магтаалаар, Таны алдраар бүхэл өдөржин дүүрсэн байна.


Өө, тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, тэр хотын улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв гэв.


Өөрийн зарц Давидын гэрт бидний төлөөх авралын эврийг босгов.


мөн талархлын мөргөлийг эхлүүлэх удирдагч байсан Асафын хүү, Забдийн хүү, Микагийн хүү Маттаниа, мөн ах дүүсийнхээ дунд хоёр дахь нь болох Бакбукиа, мөн Иедутуны хүү, Галалын хүү, Шаммуагийн хүү Абда.


Түүний сүр хүч нь ууган тугал шиг, түүний эвэр нь зэрлэг үхрийн эвэр шиг бөгөөд түүгээрээ ард түмнүүдийг газар дэлхийн хязгаар хүртэл түрнэ. Тэд бол Ефраимын түмтүүд, Манассегийн мянгатууд болой.


Би арьсан дээгүүрээ таар оёж, эврээ шороонд шаав.


Тэрээр Өөрийн хүмүүсийн төлөө эврийг өргөсөн. Энэ нь Түүний бүх бурханлаг хүмүүс, Түүнд ойр буй хүмүүс болох Израилийн хөвгүүдийн төлөөх магтаал болой. ЭЗЭНийг магтагтун!


ЭЗЭН хэвлийг нь хаасан учир түүнтэй өрсөлдөгч Пенинна түүнийг бухимдуулахын тулд өддөг байв.


Жил бүр тэгдэг байсан бөгөөд Ханна ЭЗЭНий өргөөнд очих болгонд Пенинна түүнийг өддөг байв. Тийм учраас Ханна уйлан, хоол унд ч иддэггүй байжээ.


Иуда болон Иерусалимын бүх хүмүүс Иехошафатаар тэргүүлүүлэн Иерусалим уруу баяр хөөртэйгөөр буцжээ. Учир нь ЭЗЭН тэднийг дайсных нь ялагдалд баярлуулсан юм.


Та түүнд зүрхнийх нь хүслийг өгсөн бөгөөд Түүний уруулын гуйлтанд татгалзаагүй. Села


Учир нь бидний бамбай бол ЭЗЭНийх бөгөөд Израилийн Ариун Нэгэн бол бидний Хаан.


Swiv nou:

Piblisite


Piblisite