Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 19:10 - Ариун Библи 2004

10 Саул жадаар Давидыг хананд хадах гэтэл Давид Саулаас биеэ зайлуулсанд Саулын жад хананд зоогдов. Давид тэр шөнөдөө оргон зайлав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Саул жадаар Давидыг хананд хадах гэтэл Давид Саулаас бултсанд Саулын жад хананд зоогдов. Давид тэр шөнөдөө оргон зайлав.

Gade chapit la Kopi




1Самуел 19:10
20 Referans Kwoze  

Тэгэхэд Саул Ионатаныг алахаар түүн уруу жад шидэв. Ийнхүү эцэг нь Давидыг алахаар шийдсэнийг Ионатан мэджээ.


Саул “Давидыг хананд хадъя” гэж бодоод тэр жадыг шидэв. Гэтэл Давид түүнээс хоёр удаа зайлав.


ЭЗЭНийг эсэргүүцдэг мэргэн ухаан, оюун ухаан, зөвлөгөө гэж ер байхгүй.


Тиймээс тэд дахиж Түүнийг барихаар завдсан боловч, Есүс тэдний гарт орсонгүй.


Харин Тэр тэдний дундуур өнгөрч, Өөрийнхөө замаар одлоо.


Харин тэд та нарыг энэ хотод хавчвал, өөр хот уруу зугтацгаа. Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүүг ирэхээс нааш та нар Израилийн хотуудаар явж барахгүй.


Ефраим аа, Би чамайг яах вэ? Иуда аа, Би чамайг яах вэ? Учир нь та нарын хайр энэрэл чинь өглөөний манантай адил ба эртлэн алга болдог шүүдэртэй адил юм.


Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана. Энэ бол ЭЗЭНий зарцуудын өв бөгөөд Надаас ирэх тэдний зөвтгөл юм” гэж ЭЗЭН зарлиг болгов.


Бидний сэтгэл анчны урхинаас мултрах шувуу шиг зугтсан билээ. Урхи эвдэрсэн бөгөөд бид ч зугтсан.


Зөв шударга хүний зовлон зүдгүүр их байдаг, Харин ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь авардаг.


Тэр намайг хүчит дайснаас минь болон намайг үзэн ядагчдаас аварсан. Учир нь тэд миний хувьд дэндүү хүчтэй байв.


Саул Ионатаны хэлэхийг сонсоод, тангараглан —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Тэр алуулагдахгүй хэмээн өгүүлэв.


галын хүчийг унтраан, илдний ирээс зайлж, буурайгаас хүчирхэг болгогдож, дайн тулалдаанд зоригжин, харийн дайчдыг буулган авч байлаа.


Учир нь тэдний хөл хорон муу уруу ухасхийдэг бөгөөд Тэд цус урсгах гэж яарч сандарна.


Дараа өдөр нь Бурханаас ирсэн муу сүнс Саул уруу хүчтэй дайрч, Давид урьдын адил ятгаа гартаа авч тоглох мөчид тэр гэр дотроо солиоров. Саулын гарт жад байлаа.


Хорон муу хүн зөв шударга хүнийг анаж, Түүнийг хорлох боломжийг хайдаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite