Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 18:10 - Ариун Библи 2004

10 Дараа өдөр нь Бурханаас ирсэн муу сүнс Саул уруу хүчтэй дайрч, Давид урьдын адил ятгаа гартаа авч тоглох мөчид тэр гэр дотроо солиоров. Саулын гарт жад байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Дараа өдөр нь Бурханаас ирсэн муу сүнс Саул уруу хүчтэй дайрч, гэр дотор нь түүнийг огшоов. Давид урьдын адил ятгаа гартаа авч тоглож байв. Саулын гарт жад байлаа.

Gade chapit la Kopi




1Самуел 18:10
17 Referans Kwoze  

Тиймээс Бурхан тэдний дээр төөрөгдлийн ажиллагааг илгээдэг. Тэгээд тэд худал хуурмагт итгэх болно.


Үд дунд өнгөрөхөд тэд, оройн тахил өргөх цаг болтол тэд улангасан байлаа. Гэвч ямар ч чимээ гарсангүй, хэн ч хариулсангүй, хэн ч анхаарсангүй.


Саул өөрийн гэрт гартаа жад барин сууж, Давид Саулын дэргэд өөрийн гараараа босоо ятгаар тоглож байтал ЭЗЭНээс ирсэн муу сүнс Саулыг дайрав.


Биднийг залбирлын газар уруу явж байхад мэргэ төлөгчийн сүнстэй нэгэн шивэгчин тааралдлаа. Тэр шивэгчин мэргэ төлгөөр эзэндээ их ашиг олж өгдөг ажээ.


Бурханаас муу сүнс Саулд ирэх болгонд Давид босоо ятга авч, өөрийн гараар тоглоход Саулд хүч тэнхээ эргэн ирж, тайвшран муу сүнс түүнээс ангижирдаг байв.


Хананиа бүх ард түмний өмнө ярьж, —ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би үүнчлэн Вавилоны хаан Небухаднезарын буулгыг бүх үндэстнүүдийн хүзүүнээс хоёр бүтэн жилийн дотор эвдэлнэ” гэжээ. Тэгээд эш үзүүлэгч Иеремиа өөрийн замаар одов.


Бүх эш үзүүлэгчид —Рамот-гилеад уруу явж, амжилт ол. Учир нь ЭЗЭН тэр хотыг хааны гарт өгнө гэж эш үзүүлцгээж байлаа.


Тийм учраас одоо миний эзэн хаан өөрийн боолын хэлэхийг сонсож соёрхоно уу. Хэрэв ЭЗЭН таныг миний эсрэг болгосон бол, Тэр тахилыг хүлээн авах болтугай. Харин тэр нь хүмүүсийн хэрэг бол ЭЗЭНий өмнө тэд хараагдах болтугай. Учир нь тэд намайг өнөөдөр ЭЗЭНий өв залгамжлалтай холбоогүй болгон хөөж явуулан, “Явж бусад бурхдад үйлчил” хэмээн өгүүлж байгаа хэрэг юм.


Тэр өдрөөс хойш Саул Давидыг сэжиглэн харах болов.


Тэгээд Ионатан Давидыг дуудан, эдгээр бүх үгийг түүнд мэдүүлэв. Ионатан Давидыг Саул уруу дагуулан очсонд, Давид урьдын адил Саулд үйлчлэв.


Өнөөх эмэгтэй —Самсон, Филист хүмүүс чам уруу ирж байна гэж бархирав. Самсон нойрноосоо сэрж, —Би урьдын адил гарч яван, биеэ сэгсэрье хэмээн өгүүлэв. Харин ЭЗЭН түүнийг орхисныг тэр мэдсэнгүй.


Саул жадаар Давидыг хананд хадах гэтэл Давид Саулаас биеэ зайлуулсанд Саулын жад хананд зоогдов. Давид тэр шөнөдөө оргон зайлав.


Swiv nou:

Piblisite


Piblisite