Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 17:55 - Ариун Библи 2004

55 Саул Давидыг тэрхүү филист хүний эсрэг гарч явахыг хараад цэргийн жанжин Абнераас —Абнер аа, энэ залуу хэний хөвгүүн бэ? хэмээн асуув. Абнер —Хаантан минь, таны амиар тангараглая. Би мэдэхгүй гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

55 Давидыг тэрхүү филист хүний эсрэг гарч явах үед Саул хараад цэргийн жанжин Абнераас —Абнер аа, энэ залуу хэний хөвгүүн бэ? гэж асуужээ. Абнер —Хаантан минь, таны бие амьд! Би эс мэднэ гэв.

Gade chapit la Kopi




1Самуел 17:55
9 Referans Kwoze  

Саул Давидаас —Залуу минь, чи хэний хөвгүүн бэ? хэмээн асуусанд Давид —Би таны боол Бетлехемийн хүн Иессийн хөвгүүн юм хэмээн хариулжээ.


Та нарыг ийм нэг зүйлээр сорьж үзье. Фараоны амийг барьж хэлье. Та нарын отгон дүү энд ирэхгүй бол та нар эндээс явж чадахгүй.


Иесси хүн явуулж, түүнийг авчруулав. Тэр улаа бутарсан, сайхан нүдтэй, сайхан төрхтэй хөвгүүн байв. ЭЗЭН айлдахдаа —Босож, түүнийг тослогтун. Энэ бол тэр хүн мөн гэв.


Дараа нь Давид нөгөө филист хүний толгойг авч, Иерусалимд авч ирсэн ба харин зэвсгийг нь майхандаа тавив.


Тэгээд хаан —Чи тэр залууг хэний хөвгүүн болохыг асуугтун хэмээн тушаав.


Дараа нь Давид Саулын буудалласан газарт ирж, Саул болон түүний цэргийн жанжин Нерийн хөвгүүн Абнер нарын унтдаг газрыг харав. Саул буудлын дунд унтаж, хүмүүс нь түүнийг тойрон байрлажээ.


Ханна өгүүлэв. —Эзэн минь ээ! Таны амьд буйгаар тангараглая, Эзэн минь. Би энд, таны дэргэд зогсон ЭЗЭНд залбирч байсан эмэгтэй байна.


Саулын эхнэрийн нэр нь Ахиноам бөгөөд Ахимаазын охин байв. Цэргийн жанжин нь Нерийн хөвгүүн Саулын авга ах Абнер байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite