Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 16:19 - Ариун Библи 2004

19 Саул Иессид элч нарыг илгээж, —Чи өөрийн хөвгүүн хоньчин Давидыг над уруу явуулагтун хэмээн хэлүүлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 Саул, Иессид элч нарыг илгээж —Чи өөрийн хөвгүүн хоньчин Давидыг над уруу илгээгтүн гэж хэлүүлэв.

Gade chapit la Kopi




1Самуел 16:19
12 Referans Kwoze  

Харин Давид Бетлехемд байгаа эцгийнхээ хонийг хариулахын тулд Саул уруу ирэн, очин байв.


Самуел Иессид —Хөвгүүд чинь бүгд энд байна уу? гэхэд Иесси —Отгон хөвгүүн минь үлдсэн. Харагтун, тэр хонио хариулж байгаа гэв. Тэгэхэд Самуел Иессид —Хүн явуулж, тэр хөвгүүнийг авчрагтун. Тэр хөвгүүнийг энд иртэл, бид суухгүй хэмээн өгүүлэв.


Текоагийн хоньчдын дунд байсан Амосын үгс. Эдгээрийг тэрээр Иудагийн хаан Уззиагийн өдрүүдэд болон Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд, газар хөдлөлтөөс хоёр жилийн өмнө Израилийн талаарх үзэгдлүүдэд үзжээ.


Энэ нь ноёдтой хамт, Өөрийн ард түмний ноёдтой хамт тэднийг байлгахын тулд юм.


Елиа тэндээс хөдөлж, Шафатын хүү Елишаг олж авлаа. Тэр үед Елиша буулгатай арван хоёр хос үхрээр талбайгаа хагалж, өөрөө арван хоёр дахь хос үхрийн араас даган явж байв. Елиа Елишагийн дэргэд очоод, өөрийн нөмрөгөө түүнд нөмөргөв.


Тэгтэл нэг залуу зарц нь —Харагтун, би Бетлехемийн Иессийн хөвгүүнийг харсан. Тэрээр чадварлаг хөгжимчин, эр зоригт дайчин хүн, үгэнд ухаалаг, сайхан залуу билээ. ЭЗЭН түүнтэй хамт байгаа хэмээн хариулав.


Иесси нэг илжиг авч, нэг талх, нэг тулам усан үзмийн дарс, нэг ишгийг ачин, өөрийн хүү Давидаар тэдгээрийг Саул уруу илгээв.


Swiv nou:

Piblisite


Piblisite