Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 15:3 - Ариун Библи 2004

3 Одоо явж, амалекчуудыг бут цохиж, тэдний хамаг юмсыг хүйс тэмтэрч, бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхдийг нь ч, үхэр ба хонь, тэмээ ба илжиг зэргийг бүгдийг нь ал” хэмээв гэж хэлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Одоо явж амалекчуудыг бут цохиод тэдний хамаг юмсыг бүрмөсөн сүйрүүлж, бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхэд, үхэр хонь, тэмээ илжиг бүгдийг нь ал” гэж хэлэв.

Gade chapit la Kopi




1Самуел 15:3
20 Referans Kwoze  

Амалек уруу тэр харан, сургаалт зүйрлэлээр ярин, —Амалек нь үндэстнүүдийн тэргүүн байсан боловч, түүний төгсгөл нь сүйрэл болно гэлээ.


Тэр тахилч нарын хот Нобыг, тэндхийн эрэгтэй эмэгтэй, нялхас хүүхэд, мөн үхэр, илжиг болон хонийг нь илдний ирээр устгав.


Тийм учир одоо, багачуудын дундах эр хүйстэн бүрийг, эр хүнтэй унтаж мэдсэн эмэгтэй болгоныг алагтун.


Чи тэдэнд мөргөж, тэдэнд үйлчилж болохгүй. Учир нь чиний Бурхан ЭЗЭН Би бол хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл эцгүүдийнх нь нүглийн шийтгэлийг буулгадаг.


Есавын хүү Елифазын татвар эм Тимна нь Амалекийг Елифазд төрүүлж өгчээ. Эдгээр нь Есавын эхнэр Адагийн хөвгүүд болой.


ЭЗЭН Мосед —Үүнийг дурсгал болгон номд бичиж, Иошуад цээжлүүл. Учир нь Би Амалекийн дурсамжийг тэнгэрийн доороос бүрэн арилгана гэв.


Тэр эр зориг гарган, амалекчуудыг устгаж, Израилийг дээрэмчдийн савраас аврав.


Харин Саул ба түүний ард олон нь Агаг болон хамгийн сайн хонь, үхэр, тарган тугал хурга ба сайн бүхнийг өршөөж, тэр бүгдийг хүйс тэмтрэхийг үл хүссэн юм. Харин тэд зөвхөн хэрэггүй, үнэ цэнэгүй зүйлсийг хүйс тэмтрэв.


ЭЗЭН таныг аян замд илгээн, “Явж, нүгэлтнүүд болох амалекчуудыг устган, тэднийг бүрмөсөн устаж дуустал нь тулалд” гэсэн.


Давид эдгээр нутаг уруу дайрч, нэг ч эрэгтэй, эмэгтэй хүнийг амьд үлдээлгүй, хонь, үхэр, илжиг, тэмээн сүргүүд болон хувцас зэргийг булаан авч, дараа нь буцаж Ахиш уруу ирэв.


Давид үүрийн гэгээнээс дараагийн өдрийн орой нь хүртэл тэднийг хядав. Тэмээ унаж зугтсан дөрвөн зуун залуусаас өөр тэдний нэг ч хүн зугтаж чадсангүй.


Саул надаас “Чи хэн бэ?” гэж асуусанд би “Амалек хүн байна” хэмээсэн билээ.


Тэд хотыг хаантай нь болон бүх тосгодтой нь эзлэн авч, тэднийг илдний ирээр цохин, дотор нь байсан бүх хүмүүсийг бүрмөсөн устгав. Тэр нэг ч хүнийг амьд үлдээсэнгүй. Тэр Хеброн, бас Либна болон хаанд нь яаж хандсаны адилаар Дебир болон хаанд нь мөн тийнхүү үйлдэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite