Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 15:22 - Ариун Библи 2004

22 Самуел —ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь ЭЗЭНд шатаалт тахил, өргөлүүдийг өргөж баярлуулахаас илүү бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь тахил өргөхөөс илүү, сонсож дагах нь хуцын өөхнөөс илүү.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

22 Самуел —ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь Шатаалт тахил, нядлах тахилуудаас илүүгээр ЭЗЭНийг баярлуулах бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь нядлах тахилаас илүү, Анхааран үзэх нь хуцын өөхнөөс илүү.

Gade chapit la Kopi




1Самуел 15:22
24 Referans Kwoze  

Учир нь Би тахилаас илүүгээр хайр энэрэлд, шатаалт тахилаас илүүгээр Бурханыг мэдэх мэдлэгт баярладаг.


Шударга хийгээд зөвийг үйлдэх нь ЭЗЭНд өргөлөөс ч илүү таалагддаг.


Түүнийг бүх зүрх, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлаж, хөршөө өөр шигээ хайрлах нь бүх шатаалт тахил хийгээд өргөлүүдээс ч агуу их юм гэв.


Харин явж, “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар учиртайг мэд. Учир нь Би зөвт хүмүүсийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв.


Бурханы өргөө уруу явахдаа чи алхмаа хянагтун. Мунхаглан тахил өргөснөөс ойртон очоод чагнасан нь дээр. Учир нь хүмүүн буруу үйлээ ойлгодоггүй аж.


Хэрэв та нар “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй хүнийг буруутгахгүй байх байсан.


Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлтэй байдлыг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг биелүүлэх ёстой байсан.


өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь ирж өргөлөө өргө.


Тийм учраас одоо өөрсдийн замууд болон үйлсээ засаж, өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг дага. ЭЗЭН та нарын эсрэг зарласан золгүй явдлын талаар Өөрийн бодлоо өөрчилнө.


Одоо хэрэв та нар Миний дуу хоолойг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахивал та нар бүх ард түмнүүдийн дундах Миний эзэмшил болно. Учир нь бүх дэлхий Минийх.


Учир нь Би Египетийн нутгаас гарган авчирсан тэр өдөрт нь өнөөг хүртэл цөхрөлтгүй анхааруулсаар та нарын эцэг өвгөдөд чин сэтгэлээс сануулан, ”Миний дуу хоолойг сонс” гэж айлдав.


Үүнийг Би та нарын эцэг өвгөдөд, тэднийг Египетийн нутгаас, төмөр хайлуулагч зуухнаас гарган авчирсан тэр өдөр «Миний дуу хоолойг сонсож, Миний та нарт тушаах бүгдийн дагуу үйлд. Ингээд та нар Миний ард түмэн болж, Би та нарын Бурхан болно” гэж тушаасан нь


Абел бас хонин сүргийнхээ анхны төл болон түүнийхээ өөх тосноос өргөжээ. ЭЗЭН Абелыг болон түүний өргөлийг ойшоон хүлээн авсан боловч,


Самуел Саулд —Та мунхаг хэрэг үйлдэв. Та Бурхан ЭЗЭНийхээ танд тушаасан тушаалыг сахисангүй. Тэгээгүй байсан бол одоо ЭЗЭН Израильд таны хаанчлалыг мөнхөд тогтоох байсан.


Тиймээс би “Одоохон Филистчүүд Гилгалд миний эсрэг ирцгээх болно, харин би ЭЗЭНий тааллыг гуйгаагүй” гэв. Тиймээс би аргагүй шатаалт тахил өргөв гэж хариулав.


Миний өргөлийн бэлгүүдийн хувьд гэвэл, тэд махыг тахиж, түүнийгээ иддэг. Гэвч ЭЗЭН түүнд нь ер баярлахгүй. Одоо Тэр тэдний хууль бус явдлыг санаж, нүглийнх нь төлөө тэднийг шийтгэх болно. Тэд Египет уруу буцан явна.


Swiv nou:

Piblisite


Piblisite