Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 14:15 - Ариун Библи 2004

15 Хуаранд ч, талд ч, бүх хүмүүсийн дунд айдас нөмөрлөө. Цэргийн анги болон дээрэмчид ч хүртэл чичирч, мөн газар хөдөлснөөс болж агуу их айдас тэднийг нөмрөв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

15 Хуаранд ч, хээр талд ч, бүх хүмүүсийн дунд айдас нөмрөв. Харуулын анги ба довтлогч цэргүүд айн цочирдов. Тэгэхэд газар доргиж Бурханы аюумшиг бий болов.

Gade chapit la Kopi




1Самуел 14:15
18 Referans Kwoze  

Филистчүүдийн буудлаас гурван анги болон хуваагдаж, дээрэмчид гарав. Нэг анги нь Офрагийн замаар, Шуалын газрыг чиглэн,


Тэд хөдөлсөн бөгөөд тэдний эргэн тойронд байсан бүх хотыг Бурхан айлган сүрдүүлж байсан тул Иаковын хөвгүүдийн хойноос хэн ч мөрдөн хөөсөнгүй.


Ялам модны төглийн дээгүүр алхах чимээг сонсмогц чи дайрагтун. Учир нь ЭЗЭН филистчүүдийн цэргийг дайрахаар чиний түрүүнд гарсан байна гэв.


Бурхан галаар буун ирсэн учир Синаи уул бүхэлдээ утаанд автав. Утаа нь зуухны утаа шиг хөөрч, уул бүхэлдээ асар хүчтэй доргиж байлаа.


Та нар дайн болоод дайны сураг чимээг удахгүй сонсоно. Айж сандруузай. Тэдгээр нь зайлшгүй болох учиртай бөгөөд төгсгөл нь хараахан биш юм.


Тэгэхэд хааны царай цонхийж, бодлууд нь түүнийг түгшээж, ташааных нь үе мөч суларч, өвдөг нь чичирч эхлэв.


Бурхан зөв шударга үеийнхэнтэй хамт байгаа учир Тэд тэнд ихэд айж байна.


Бүх эргэн тойронд аймшгууд түүнийг айлгаж, алхам тутамд нь түүнийг яаруулна.


Филистчүүдийн цэргийн анги Михмашийн гармаар гарав.


Хуаранг хүрээлэн хүн бүр өөрийн байрлал дээр зогсоцгоосонд, бүх цэргүүд гүйлдэн орилолдож, бархиралдан зугтав.


тэдэнд —ЭЗЭН энэ газрыг та нарт өгснийг, та нараас айх айдас биднийг нөмөрснийг, мөн энэ нутгийн бүх оршин суугчид та нарын өмнө зүрх алдан байгааг би мэдэж байна.


Самуел шатаалт тахил өргөж байсан бөгөөд филистчүүд Израильтай тулалдахаар дөхөж ирэв. Гэвч ЭЗЭН тэр өдөр филистчүүдийн дээрээс хүчит аянга буулгаж, тэднийг самгардуулсанд, тэд Израилийн өмнө бут цохигдов.


нөгөө анги нь Бет-хороны замыг чиглэн, гурав дахь анги нь цөлийн зүгт буй Зебоимын хөндийн хязгаар замыг чиглэн гарчээ.


Эхний дайралтаараа Ионатан зэвсэг баригчтайгаа хамт хагас акр газарт хорин хүнийг алав.


Бениамины Гибеад байгаа Саулын харуулуудыг харахад, тоо томшгүй хүмүүс тарж бутран, нааш цааш гүйлдэж байхыг харав.


Swiv nou:

Piblisite


Piblisite