Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 11:11 - Ариун Библи 2004

11 Дараагийн өглөө Саул хүмүүсээ гурван анги болгон хуваав. Өглөөний харуулын үеэр тэд хуаран уруу нь цөмрөн орж, үд хүртэл аммончуудыг хядав. Амьд үлдсэн хүмүүс нь бутран тарж, нэг дор хоёр хүн хамт үлдсэнгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 Дараа нь өдөр Саул хүмүүсээ гурван анги болгон хуваав. Өглөөний харуулын үеэр тэд хуарангийн голд цөмрөн орж, өдрийн халуу шатах хүртэл аммончуудыг хядав. Амьд үлдсэн хүмүүс нь бутран тарж, нэг дор хоёр хүн хамт үлдсэнгүй.

Gade chapit la Kopi




1Самуел 11:11
14 Referans Kwoze  

Тэгээд тэр гурван зуун хүнээ гурван бүлэгт хувааж, бүх хүмүүсийн гарт эвэр бүрээ болон хоосон сав бариулж, савны дотор бамбар хийлгэв.


Учир нь өршөөлгүй хүнд өршөөлгүй шүүлт байх болно. Харин өршөөл шүүлтийг ялдаг.


Учир нь та нар яаж шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Та нарын хэмжүүрийн жишиг өөрсдийг чинь хэмжинэ.


Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал, Зовлон дундах бодит тусламж юм.


Харин Аммон хүн Нахаш тэдэнд —Дараах журмаар би та нартай гэрээ байгуулна. Та нарын бүгдийн чинь баруун нүдийг ухаж аван, ингэснээрээ бүх Израиль дээр зэмлэл болгоё гэж хэлэв.


Тэр өөрийн хүмүүсээ авч, гурван ангид хуваагаад, талд нуугдан хүлээв. Тэгээд ардуудыг хотоос гарч ирэхийг хармагц довтолж, тэднийг хүйс тэмтэрлээ.


Харин Барак тэрэг болон цэргүүдийг нь Харошет-хагоимаас холын холд нэхэн хөөж, Сисерагийн цэргүүдийг нэгийг ч үлдээлгүй бүгдийг илдний ирээр цавчин унагаав.


Адони-безек —Гар хөлийнхөө эрхий хурууг тастуулсан далан хаан миний хоолны ширээн доороос шавхруу цуглуулдаг байв. Хийсэн үйлийн минь дагуу Бурхан надад хариу өглөө гэв. Тэгээд тэд Адони-безекийг Иерусалимд авчирсанд, тэр тэнд нас барлаа.


Үүрийн гэгээнээр гал ба үүлэн багана дотроос ЭЗЭН Египетийн цэргүүдийг үзээд, тэднийг самууралд оруулав.


Тэгээд Абрахам тэр газрыг “ЭЗЭН хангана” гэж нэрлэсэн учир хүмүүс өнөөг хүртэл “ЭЗЭНий ууланд хангагдах болно” гэж хэлдэг болжээ.


Гурван бүлэг бүрээ үлээн хүнгэнүүлж, саваа цохиж хагалан, зүүн гартаа бамбараа барьж, баруун гартаа бүрээгээ чанга үлээн, —ЭЗЭНий төлөө болон Гидеоны төлөө илд хэмээн хашхиралдав.


Давид хүмүүсийнхээ гуравны нэгийг Иоабын удирдлаганд, гуравны нэгийг Иоабын дүү, Зеруиагийн хөвгүүн Абишаин удирдлаганд, үлдсэн гуравны нэгийг гит хүн Иттаин удирдлаганд хуваарилав. Хаан хүмүүст —Миний бие бас та бүхэнтэй хамт явах болно гэв.


Саул Израилийн хаан болсноосоо хойш тэднийг хүрээлж байсан бүх дайснууд болох Моаб, Аммоны хөвгүүд, Едомд, Зобагийн хаад болон филистчүүдтэй тулалдаж, хаана ч явсан тэднийг шийтгэж байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite