Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 11:1 - Ариун Библи 2004

1 Аммон хүн Нахаш хүрч ирж, Иабеш-гилеадыг бүслэв. Иабешийн бүх хүмүүс Нахашт —Бидэнтэй гэрээ байгуулбал, бид танд үйлчилье гэцгээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Аммон хүн Нахаш хүрч ирж, Иабеш-гилеадыг бүслэн хуарагнав. Иабешийн бүх эрс Нахашт —Бидэнтэй гэрээ байгуулаач, бид танд үйлчилье гэцгээв.

Gade chapit la Kopi




1Самуел 11:1
23 Referans Kwoze  

Та нар Аммоны хаан Нахаш та нарын эсрэг ирэхийг хараад, хэдийгээр Бурхан ЭЗЭН хаан чинь байсаар атал “Үгүй, биднийг хаан захирах ёстой” гэж та нар надад хэлэв.


Тэр сурвалжит гэр бүлээс нэгийг авч, түүнийг тангараг дор оруулан, түүнтэй гэрээ байгуулжээ. Тэр бас газрын хүчтэнүүдийг аваад явав.


Бен-хадад түүнд —Миний эцэг чиний эцгээс авсан хотуудыг би буцааж өгөх болно. Мөн Самарид миний эцгийн байгуулсан шиг тийм гудамжнуудыг Дамаскт чи байгуулаарай хэмээв. Ахаб —Би чамайг энэ гэрээгээр чинь суллая гэв. Тэрээр түүнтэй гэрээ байгуулж, түүнийг явууллаа.


Тэд —Израилийн овгууд дотроос хаанахын хэн нь Мизпад ЭЗЭН уруу хүрч ирсэнгүй вэ? хэмээсэнд Иабеш-гилеадаас нэг нь ч хуарангийн цугларалтад ирээгүй байв.


тэд —ЭЗЭНийг чамтай хамт байгааг бид тодорхой харсан учир бид хоорондоо буюу та бидний хооронд тангараг тавьж, чамтай гэрээ байгуулъя гэж хэлэлцсэн юм.


Тэр чамтай гэрээ байгуулах уу? Чи түүнийг үүрд боолоо болгох уу?


Чи тэдэнтэй, эсвэл тэдний бурхадтай ямар ч гэрээ байгуулж болохгүй.


Ассирийн хаан ингэж өгүүлж байна. “Хезекиаг бүү сонс. Та нар надтай найрамдан, над уруу гарч ирэгтүн. Та нар өөрсдийн усан үзэм, инжрийн модны жимсийг идэж, нөөцлүүрийнхээ уснаас ууцгаа.


ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг филистчүүдийн савар болон Аммоны хөвгүүдийн саварт тушаав.


Аммончууд, моабчууд ЭЗЭНий чуулганд орох ёсгүй. Тэдний арван үеийн үр удмынхан ч гэсэн ЭЗЭНий чуулганд хэзээ ч орох ёсгүй.


Саул Израилийн хаан болсноосоо хойш тэднийг хүрээлж байсан бүх дайснууд болох Моаб, Аммоны хөвгүүд, Едомд, Зобагийн хаад болон филистчүүдтэй тулалдаж, хаана ч явсан тэднийг шийтгэж байв.


Үүний дараа аммончуудын хаан нас нөгчсөн бөгөөд хүү Ханун нь хаан суудлыг залгав.


Тэгэхэд Давид —Эцэг нь надад энэрлийг үзүүлсний адил, би Нахашийн хүү Ханунд энэрлийг үзүүлье хэмээгээд, эцгийнх нь тухайд түүнийг тайвшруулахаар хэсэг зарц нараа явуулав. Харин Давидын зарц нар аммончуудын нутагт ирэхэд,


Давидыг Маханаимд ирэхэд, Раббагийн Аммоны хөвгүүдээс Нахашийн хөвгүүн Шоби болон Ло-дебарын Аммиелын хөвгүүн Махир, Рогелимын гилеад хүн Барзиллаи нар


Ингэснээр Моабт, Аммоны хөвгүүдийн дунд, Едомд болон бүх орнуудад байсан бүх иудейчүүд нь Вавилоны хаан Иудад үлдэгсдийг орхисныг, тэдний дээр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилсныг сонсов.


түүнд —Аммоны хөвгүүдийн хаан Баалис нь Нетаниагийн хүү Ишмаелыг таны амийг авахуулахаар илгээснийг та сайн мэдэж байна уу? гэж хэлэв. Гэвч Ахикамын хүү Гедалиа тэдэнд итгэсэнгүй.


Хэсэг хугацааны дараа Аммоны хөвгүүд Израилийн эсрэг дайтлаа.


Давид Иабеш-гилеадын хүмүүст элч нарыг илгээн, тэдэнд ийн хэлүүлэв. —Та нар өөрсдийн эзэн Саулд энэрэнгүй сэтгэл гаргаж, түүнийг оршуулсан тул та нар ЭЗЭНээр ерөөгдөх болтугай!


Филист хүмүүс Саулд хийсэн бүхнийг Иебеш-гилеадынхан бүгд сонсоод


бүх зоригт эрс нь босож, Саулын шарил болон хөвгүүдийнх нь шарилыг булааж аван, Иабешт авчраад тэндхийн нэг царсны доор ясыг нь оршуулаад долоо хоног мацаг барив.


Swiv nou:

Piblisite


Piblisite