Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 10:11 - Ариун Библи 2004

11 Саулыг урьдаас мэддэг бүх хүмүүс түүнийг одоо эш үзүүлэгчидтэй хамт эш үзүүлж байхыг хараад өөр хоорондоо —Кишийн хөвгүүнд юу тохиолдов? Саул бас эш үзүүлэгчдийн нэг гэж үү? гэлцэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 Саулыг урьд өмнө таньдаг байсан бүх хүн, харагтун, түүнийг эш үзүүлэгчидтэй хамт эш үзүүлж байхыг хараад —Кишийн хөвгүүн юу болов? Саул бас эш үзүүлэгчдийн дунд байна уу? гэж өөр хоорондоо ярилцав.

Gade chapit la Kopi




1Самуел 10:11
10 Referans Kwoze  

Иудейчүүд —Ер суралцаагүй атлаа энэ хүн яаж мэдлэгтэй болсон байдаг билээ? гээд ихэд гайхлаа.


Тэр бас хувцсаа тайлж, өдөржин шөнөжин Самуелын өмнө нүцгэн хэвтэж эш үзүүлэв. Тиймээс —Саул ч бас эш үзүүлэгч юм уу? гэлцэв.


Түүнийг сонссон бүхэн гайхширсаар —Энэ хүн чинь Иерусалимд энэ нэрийг дуудсан болгоныг устгаж, бас тэднийг хүлж, ахлах тахилч нарт хүргэх зорилготой энд ирсэн хүн биш бил үү? гэцгээж байлаа.


Эрдэм номгүй, боловсролгүй Петр, Иохан хоёрын ийнхүү зүрх зоригтой байгааг нь тэд хараад гайхацгаан, тэднийг Есүстэй хамт байсныг нь мэдэв.


сүмийн Үзэсгэлэнт Дааман хаалганы дэргэд гуйлга гуйхаар суудаг байсан нэгэн болохыг таньж, түүнд юу тохиолдсоныг үзээд гайхаж хоцорсон байлаа.


Тэгэхэд Амос Амазиад хариулсан нь —Би бол эш үзүүлэгч бус бөгөөд эш үзүүлэгчийн ч хөвгүүн бус. Учир нь би малчин бөгөөд инжрийн жимс хураагч хүн байсан.


Гэвч ЭЗЭН намайг сүргийн араас аваад, “Миний ард түмэн Израиль уруу очоод эш үзүүл” гэж ЭЗЭН надад айлдсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite