Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 1:19 - Ариун Библи 2004

19 Дараагийн өглөө нь тэд эрт босож, ЭЗЭНий өмнө мөргөөд, Рамад байдаг өөрсдийн гэр уруу буцаж ирцгээв. Елкана өөрийн эхнэр Ханнатай унтсан ба ЭЗЭН түүнийг санав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 Тэд өглөө эрт босож, ЭЗЭНий өмнө мөргөөд, Рамад байдаг өөрсдийн гэртээ буцаж ирцгээв. Елкана өөрийн эхнэр Ханнатай унтсан ба ЭЗЭН түүнийг санав.

Gade chapit la Kopi




1Самуел 1:19
23 Referans Kwoze  

ЭЗЭН хэлсэн ёсоороо Сарагийнд айлчилж, мөн ЭЗЭН амласан ёсоороо Сарагийн төлөө үйлджээ.


Тэр тангараглан, —Түмэн цэргийн ЭЗЭН минь, хэрэв Та шивэгчнийхээ зовлонг үзэж, намайг санан, шивэгчнээ үл мартан, харин Өөрийн шивэгчиндээ хөвгүүнийг өгвөл, би тэр хөвгүүнийг амьдралынх нь бүх өдрийн туршид ЭЗЭНд өгөх бөгөөд түүний толгойд тонгорог ч хүргэхгүй гэв.


Бурхан Рахелыг дурсан санаж, түүнийг сонсоод, умайг нь нээж өгчээ.


Адам эхнэр Еватайгаа унтаж, Ева нь жирэмслэн, Каиныг төрүүлж, —ЭЗЭНий ерөөлөөр би хүүтэй боллоо гэж хэлэв.


тэр —Есүс ээ, Та Өөрийнхөө хаанчлалд ирэхдээ намайг санаарай гэв.


Өглөө эрт харанхуй байхад, Тэр босоод гадагш гарч зэлүүд газарт очин, тэндээ залбирч байв.


Би үүр цайхын өмнө босож, тусламж гуйн хашхирдаг. Би Таны үгсийг хүлээдэг.


Үдэш, өглөө болон үд дунд ч би гомдоллон, үглэх бөгөөд Тэрээр дууг минь сонсоно.


Миний залуу насны нүглийг, эсвэл алдаа зөрчлийг минь бүү санаач. Өөрийн хайр энэрлийн дагуу намайг санаач, ЭЗЭН, Өөрийн сайн чанарын төлөө санаач.


Тэд өглөө эрт бослоо. Үүр цайхад Самуел дээвэр дээр Саулыг дуудан, —Босогтун. Би чамайг үдэж өгье гэв. Саул босож, Самуелтай хамт гудамжинд гарав.


Бурхан Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байсан бүх араатан амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ.


Дорд байхад маань биднийг дурсан санасан Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.


Өглөөгүүр, ЭЗЭН, Та миний дуу хоолойг сонсоно. Өглөөгүүр би Таны өмнө бараалхан, хүсэн хүлээх болно.


Дараа нь Елкана Рамад байдаг өөрийн гэртээ харив. Харин хөвгүүн нь тахилч Елигийн өмнө ЭЗЭНд үйлчлэв.


Ефраимын уулархаг нутгийн Раматаим-зофим нутагт Елкана гэдэг нэртэй хүн байжээ. Тэр хүн Иерохамын хүү, Елихугийн ач, Тохугийн гуч, Ефраим хүн Зуфын жич байв.


Дараа нь Рамад буцдаг байжээ. Учир нь түүний гэр тэнд байв. Тэнд Израилийг тэр шүүв. Тэр тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгов.


Гибеон, Рама ба Беерот,


Израилийн бүх ахлагчид цугларан, Рама дахь Самуел уруу иржээ.


Самуел Рама уруу явж, харин Саул нь Саулын Гибеад байдаг гэр уруугаа буцлаа.


Тэгэхэд Самуел эвэртэй тосыг авч, ах нарынх нь дунд түүнийг тослов. Тэр өдрөөс эхлэн ЭЗЭНий Сүнс Давидын дээр хүчтэй буув. Самуел босож Рама уруу буцав.


Давид оргон зугтааж, Рама уруу Самуел дээр ирж, Саул өөрт нь үйлдсэн бүгдийг Самуелд өгүүлэв. Тэрээр Самуелтай хамт Наиотод очиж суув.


Самуел нас эцэслэв. Бүх Израиль цугларч, түүний төлөө гашуудан, түүнийг Рама дахь гэрт нь оршууллаа. Давид босож, Параны цөл уруу явав.


Елишагийн түүнд хэлснээр эмэгтэй жирэмсэн болж, дараа жилийн тэр улиралд хүү төрүүлжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite