Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 1:17 - Ариун Библи 2004

17 Тэгэхэд Ели хариулан, —Амар амгалан явагтун! Израилийн Бурхан чиний гуйсан гуйлтыг биелүүлэх болтугай! гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

17 Тэгэхэд Ели хариулан —Амар тайван явагтун! Израилийн Бурхан чиний гуйсан гуйлтыг биелүүлэх болно гэв.

Gade chapit la Kopi




1Самуел 1:17
14 Referans Kwoze  

Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун гэв.


Тахилч тэдэнд —Амар тайван явагтун. Та нарын хийж буй аяныг ЭЗЭН зөвшөөрчээ гэв.


Елиша түүнд —Амар амгалан явагтун гэв. Ингээд Нааман түүнээс хэсэг зайнд холдов.


Ийнхүү Давид Абигаилын гараас түүний авчирсан юмыг авч, тэр эмэгтэйд —Гэртээ тайван буцагтун. Харагтун, би чиний өгүүлснийг сонсож, чиний гуйлтыг хүлээн авлаа хэмээн өгүүлэв.


Есүс тэр эмэгтэйд хандаж —Итгэл чинь чамайг аварлаа. Амар тайван яв даа гэж айлдав.


Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг эрүүл болголоо. Амар тайван яв даа гэв.


Иабез Израилийн Бурханд хандан “Өө, Та үнэхээр намайг ерөөх болтугай! Хил хязгаарыг минь өргөсгөж, Таны мутар надтай хамт байж, Та намайг гай гамшгаас хамгаалж, өвчин зовлонд намайг бүү өртүүлээч!” гэж хүссэн бөгөөд Бурхан түүний хүслийг гүйцэлдүүлж өгчээ.


Тийм учраас филистчүүдийн ноёдын дургүйг хүргэхгүйн тулд эргэж, тайван буцагтун! хэмээн өгүүлэв.


Исаак эхнэрээ жирэмслэхгүй болохоор нь түүний төлөө ЭЗЭНд залбирсанд ЭЗЭН гуйлтыг нь сонсож, эхнэр Ребека нь жирэмсэлжээ.


Шивэгчнээ олиггүй эмэгтэй гэж бүү үзэгтүн. Учир нь сэтгэл ихээр зовниж, өдөөн хатгуулсаар байгаа тул, би өдий хүртэл залбирлаа хэмээлээ.


Нөхөр Елкана нь түүнд —Чи тааллаараа бол. Хөвгүүнийг хөхнөөс гартал нь энд үлд. Зөвхөн ЭЗЭН үгээр батлах болтугай! гэв. Тийнхүү тэр эмэгтэй үлдэж, хөвгүүнийг хөхнөөс гартал нь хөхүүлж тэжээв.


Ионатан Давидад —Тайван явагтун. Чи бид хоёр “ЭЗЭН чи бид хоёрын дунд болон миний үр удам ба чиний үр удмын хооронд мөнхөд байх болтугай” хэмээн өгүүлж ЭЗЭНий нэрээр бие биедээ тангарагласан билээ гэв. Тэгээд Давид босож явав. Ионатан хот уруу буцаж явжээ.


Хаан түүнд —Амар амгалан яваарай хэмээн айлдсанд тэрээр босож Хеброн уруу явав.


Swiv nou:

Piblisite


Piblisite