Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 1:1 - Ариун Библи 2004

1 Ефраимын уулархаг нутгийн Раматаим-зофим нутагт Елкана гэдэг нэртэй хүн байжээ. Тэр хүн Иерохамын хүү, Елихугийн ач, Тохугийн гуч, Ефраим хүн Зуфын жич байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Ефраимын уулархаг нутгийн Раматаим-зофим нутагт Елкана нэрт нэгэн хүн байжээ. Тэр хүн Иерохамын хүү, Елихугийн ач, Тохугийн гуч, ефраим хүн Зуфын дөч байв.

Gade chapit la Kopi




1Самуел 1:1
21 Referans Kwoze  

Самуел нь Елканагийн хүү, Елкана нь Иерохамын хүү, Иерохам нь Елиелийн хүү, Елиел нь Тоагийн хүү болой.


Дараагийн өглөө нь тэд эрт босож, ЭЗЭНий өмнө мөргөөд, Рамад байдаг өөрсдийн гэр уруу буцаж ирцгээв. Елкана өөрийн эхнэр Ханнатай унтсан ба ЭЗЭН түүнийг санав.


Тэр хүний нэр нь Елимелех бөгөөд эхнэрийнх нь нэрийг Наоми гэдэг байв. Хоёр хөвгүүнийх нь нэрийг Махлон ба Хилион хэмээх бөгөөд тэд Иуда дахь Бетлехемийн ефрат хүмүүс ажээ. Тэд Моабын нутагт орж ирэн, тэндээ үлдэв.


Давид бол Иуда дахь Бетлехемийн Ефрат хүн Иесси гэдэг нэртэй хүний хөвгүүн байв. Иесси найман хөвгүүнтэй байжээ. Тэрээр Саулын үед настай, хөгшин болсон байв.


Тэд Зуфын нутагт ирэхэд Саул зарцдаа —Одоо буцацгаая. Эс тэгвэл эцэг маань илжигнүүддээ биш, харин бидэнд санаа зовох болно гэв.


Израильд хаангүй байх тэр үед нэгэн Леви хүн Ефраимын уулархаг нутгийн буйд газарт нутаглаж байв. Тэр хүн Иудагийн Бетлехемээс өөртөө татвар эм авчээ.


Ефраимын уулархаг нутагт Мика нэртэй нэгэн хүн байв.


Орой нь Ариматаас Иосеф гэгч нэгэн баян хүн хүрч ирлээ. Тэр мөн өөрөө Есүсийн шавь болсон ажээ.


Гилеадын хүмүүс Ефраимын харалдаа байрлах Иорданы гармыг эзлэв. Ефраимын дүрвэгсдээс хэн нэгэн —Гол гатлуулж өгөөч хэмээн гуйхад Гилеадын эрчүүд түүнээс —Чи Ефраим хүн мөн үү гэж асуухад тэр хүн —Үгүй хэмээн хариулсанд


Мөн Аароны хүү Елеазар нас барсан ба тэд түүнийг түүний хүү Финехаст нь Ефраимын уулархаг нутагт хуваарилагдсан Гибеагийн толгодод нутаглуулав.


Соломоны зарц байсан, Небатын хүү Иеробоам бас хааны эсрэг босов. Тэр Зередагийн ефраим хүн бөгөөд түүний эх нь бэлэвсэн эмэгтэй Зеруа байв.


Обедод Иесси, Иессид Давид төржээ.


Дараа нь Елкана Рамад байдаг өөрийн гэртээ харив. Харин хөвгүүн нь тахилч Елигийн өмнө ЭЗЭНд үйлчлэв.


Дараа нь Рамад буцдаг байжээ. Учир нь түүний гэр тэнд байв. Тэнд Израилийг тэр шүүв. Тэр тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгов.


Кохатын хүү нь Амминадаб, түүний хүү нь Кора, түүний хүү нь Ассир,


Өөрсдийн хөвгүүдийн хамт үйлчлэгчид нь дараах болой. Кохатчуудын хөвгүүдээс хүү Хеман нь дуучин бөгөөд тэрээр Иоелын хүү юм. Иоел нь Самуелын хүү,


Тэр эмэгтэй Ефраимын уулархаг нутаг дахь Рама болон Бетелийн дунд байдаг Деборагийн далдуу модны доор суудаг байв. Израилийн хөвгүүд маргаанаа таслуулж, шүүгдэхийн тулд түүн дээр ирдэг байлаа.


Тэд Ефраимын уулархаг нутгаар, бас Шалишагийн нутгаар дамжин явсан боловч илжигнүүдээ олсонгүй. Дараа нь тэд Шалимын нутгаар явсан боловч илжигнүүд тэнд байсангүй. Тэгээд тэр Бениамины нутгаар яваад ч илжигнүүдээ олсонгүй.


Ахитуб Задокийн эцэг болж, Задок нь Шаллумын эцэг болов.


Swiv nou:

Piblisite


Piblisite