Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Петр 4:2 - Ариун Библи 2004

2 Энэ нь биеэрээ амьдрах үлдсэн хугацаандаа цаашид хүний хүсэл тачаалын төлөө бус, харин Бурханы хүслийн төлөө амьдрахын тулд юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Энэ нь биеэр амьдрах үлдсэн хугацаандаа цаашид хүний хүсэл тачаалын төлөө бус, харин Бурханы хүслийн төлөө амьдрахын тулд юм.

Gade chapit la Kopi




1Петр 4:2
35 Referans Kwoze  

Дуулгавартай хүүхдүүдийнхээ хувьд, мэдэхгүй байхад чинь та нарт байсан урьдын хүсэл тачаалдаа бүү нийцүүл.


Хүмүүст нийцүүлэгчдийн адил харцаар үйлчлэлгүй, харин Христийн боолууд адил Бурханы хүслийг зүрх сэтгэлээсээ үйлд.


Түүнчлэн та нар өөрсдийгөө нүгэлд үхсэн боловч Бурханд Христ Есүсээр амьд байгаа гэж тооц.


Тэр бүгдийн төлөө үхсэн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд, амилуулагдсан Түүний төлөө амьдрах ёстой.


Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд нь махан бие болон санаа бодлын хүслүүдээ өөгшүүлэн махан биеийнхээ хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн бусдын адил төрөлхөөс уур хилэн хүртэх хүүхдүүд байсан.


Бүү ийм байх болтугай! Нүгэлд үхсэн бид, цаашид түүн дотроо хэрхэн амьдрах вэ?


Тиймээс би Эзэний дотор үүнийг хэлж, гэрчилье. Харь үндэстнүүд оюун санааны хоосрол дотроо явдаг шиг та нар цаашид тэгж явж болохгүй.


Учир нь бидний хэн нь ч өөрийнхөө төлөө амьдардаггүй. Хэн нь ч өөрийнхөө төлөө үхдэггүй.


Тиймээс та нар бүх л өс хонзон, заль мэх, хоёр нүүр гаргах явдал, атаа жөтөө болон гүтгэлэг бүхнийг хаяж,


Та миний Бурхан учраас Таны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхийг надад заагаач. Таны сайн Сүнс намайг тэгш газар дээр удирддаг.


Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаал Бурханаас ирсэн үү, эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ.


Учир нь дотроос, хүмүүсийн зүрхнээс хорон муу бодол, садар самуун, хулгай, аллага, завхайрал,


[Яагаад гэвэл] Бурханы хүслийг биелүүлэгч хэн боловч Миний ээж болон дүү нар минь юм гэж айлдав.


Харин тэд гэрээг Адам шиг зөрчив. Тэнд тэд Миний эсрэг урвасан.


Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог.


Тэр Өөрийн хүслээр биднийг үнэний үгээр төрүүлэв. Ингэснээр бид Түүний бүтээлүүдийн анхны үр жимс нь болох юм.


Өөрийнх нь хүслийг гүйцэтгэх аливаа сайн хэрэгт та нарыг чадвартай болгож, Өөрийнхөө мэлмийд тааламжтай зүйлийг бидний дотор бүтээлгэхээр Есүс Христээр дамжуулан ажиллаж байна. Есүс Христэд алдар нь [үеийн] үед байх болтугай. Амен.


Бүх зүйлд талархлаа илэрхийл. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурханы хүсэл мөн.


Тиймээс бид сонссон өдрөөсөө хойш та нарын төлөө зогсолтгүй залбирч, гуйхдаа та нарыг бүх сүнслэг мэргэн ухаан хийгээд ойлголт дотор Түүний хүслийн жинхэнэ мэдлэгээр бялхаасай,


Тийм учраас бүү мунхаг бай. Харин Эзэний хүсэл юу болохыг ухаар.


Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин зүрх сэтгэлээ шинэчилснээр өөрчлөгдөж Бурханы хүсэл юу болохыг, тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлагтун.


Тийм учраас ах дүү нар минь, та нар Христийн биеэр дамжуулан Хуульд үхсэн. Ингэснээр Бурханы төлөө бид үр жимс гаргахын тулд үхэгсдээс амилсан өөр Нэгэнтэй та нар холбогдох юм.


Тэд цусаар биш, махан биеийн хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төрөгсөд билээ.


Тэр хоёрын аль нь эцгийнхээ хүслийг биелүүлсэн бэ? гэхэд, тэд —Сүүлчийнх нь гэв. Есүс тэдэнд хандан —Үнэнээр Би та нарт хэлье. Татвар хураагчид болоод янхнууд та нараас түрүүнд Бурханы хаанчлалд орох болно.


Тэнгэр дэх Эцэгийн минь хүслийг биелүүлэгч хэн боловч Миний эх, ах эгч дүүс мөн гэж айлдав.


Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно.


Та нарын нэг, Христ [Есүсийн] боол Епафр та нарт мэнд хүргэж байна. Бурханы бүх хүсэл дотор та нар гүйцэд болж, төгс зогсож байхын тулд Епафр та нарын төлөө үргэлж залбиран тэмцэлдэж байна.


Учир нь та нар үхсэн бөгөөд та нарын амь Христтэй хамт Бурхан дотор нууцлагдсан.


тэдэнд “Та нар бас усан үзмийн тариалан уруу яв. Би та нарт шударгаар төлнө” гэсэнд тэд явжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite