Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Петр 3:10 - Ариун Библи 2004

10 Учир нь “Амиа хайрлаж, сайн өдрүүдийг үзэхийг хүсдэг хүн Бузар муугаас хэлээ, заль мэхийн үгсээс уруулаа хорьж болиул.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Учир нь “Амийг хүсэмжилдэг бөгөөд, сайн өдрүүдийг үзэхийг хүсдэг нь Хэлээ муу муухайгаас Уруулаа худал хэлэхээс хамгаал.

Gade chapit la Kopi




1Петр 3:10
24 Referans Kwoze  

Хэрэв хэн нэгэн нь өөрийгөө сүсэгтэй хэмээн боддог хэдий ч хэл амаа хазаарладаггүй бол өөрийн зүрхээ хуурч буй бөгөөд сүсэглэл нь ашиггүй ажээ.


Тэр нүгэл үйлдээгүй, Түүний аманд ямар ч заль мэх олдоогүй.


Тиймээс та нар бүх л өс хонзон, заль мэх, хоёр нүүр гаргах явдал, атаа жөтөө болон гүтгэлэг бүхнийг хаяж,


Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй. Тэд гэм зэмгүй.


Есүс Өөр уруу нь ирж яваа Натанаелыг хараад, түүний тухай —Дотроо заль мэхгүй, жинхэнэ Израиль хүнийг харагтун гэж айлдав.


Өөрийн амийг хайрлагч хүн түүнийгээ алдана. Энэ ертөнцөд өөрийн амийг үзэн яддаг хүн түүнийгээ мөнх аминд хүртэл хамгаалах болно.


Учир нь намайг ологч нь амийг олж, ЭЗЭНээс тааллыг нь хүртэнэ.


Учир нь өдрүүдийн хийгээд амьд явах он жилүүдийн урт, Амар тайвныг тэд чамд нэмэх болно.


Есүс —Чи Надаас юунд сайн нь юу болох тухай асууна вэ? Сайн нь зөвхөн Ганц байдаг. Хэрэв чи амьтай болохыг хүсэж байгаа бол тушаалуудыг сахь гэв.


Учир нь гэвэл миний үгс бол тэдгээрийг олсон нэгэнд амь бөгөөд Тэр хүний бүх биед эрүүл мэнд юм.


Түүнээс зуурагсдад тэр нь амийн мод. Түүнийг тэр даруй барьж авах хүн бүр ерөөлтэй.


Учир нь хэн өөрийн амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө, сайн мэдээний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ аварна.


Тэр өөрийн эцэг өвгөд уруу очно. Тэд хэзээ ч гэрлийг харахгүй.


Амьдын газарт ЭЗЭНий сайн сайхныг харна гэж би итгэсэн.


Тэрээр миний сүнсийг нүхэнд унахаас зольсон бөгөөд миний амь гэрлийг үзнэ” гэх болно.


Миний өдрүүд гүйгчээс ч илүү хурдан юм. Тэд зугтан оддог, тэд сайныг ер үздэггүй.


Энэ бол та нарт дэмий хоосон үг бус, үнэндээ та нарын амь амьдрал юм. Энэ үгсийн ачаар та нар Иорданыг гатлан эзэмшихээр явах гэж буй газар нутаг дээр урт наслана гэв.


Би бас мэргэн ухаанаар удирдуулахын зэрэгцээ яаж өөрийн биеийг сархад дарсаар цэнгүүлэх вэ? Тэгээд мөн яаж бас тэнэг байх вэ? гэж өөрийн ухааныг чилээж ирлээ. Тэгэхдээ тэнгэрийн доорх амьдралынхаа цөөхөн жилүүдэд хүмүүний хөвгүүд юуг хийх нь зөв ба юу хийх ёстой байв гэдгийг өнөөг хүртэл би мэдэж үл чадлаа.


Энэ нь би Таны сонгогдсон хүмүүсийн сайн сайхныг харж, Таны үндэстний баяр хөөрт баясгаж, Таны өвөөр бахархахын тулд юм.


Сатан ЭЗЭНд хариулан —Арьсыг арьсаар! Тийм ээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite