22 Тэр нүгэл үйлдээгүй, Түүний аманд ямар ч заль мэх олдоогүй.
22 Тэр нүгэл үйлдээгүй, аманд нь мэх худал байгаагүй.
Түүний булш нүгэлт хүмүүстэй хамт байх байсан боловч, Тэр үхэлдээ баян хүнтэй хамт байсан. Тэр хүчирхийлэл үйлдээгүй. Түүний аманд нь ямар ч худал хуурмаг байгаагүй.
Учир нь бидэнд байгаа нь бидний мөхөс байдлыг хуваалцаж чаддаггүй тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ.
Тэр нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид Түүний дотор Бурханы хүртээх зөвт байдал болох юм.
Нүглүүдийг зайлуулахын тулд Тэр үзэгдсэн гэдгийг та нар мэднэ. Түүнд ямар ч нүгэл байхгүй.
Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй. Тэд гэм зэмгүй.
Бяцхан хүүхдүүд минь, та нарыг нүгэл бүү үйлдээсэй хэмээн би эдгээрийг та нарт бичиж байна. Хэрэв хэн нэгэн нь нүгэл үйлдвэл, Эцэгийн өмнө бид Өмгөөлөгчтэй агаад тэр бол зөвт Есүс Христ мөн.
тийнхүү Христ мөн олны нүглүүдийг үүрэхийн тулд нэг удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийн талаар бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврах болно.
Бид үйлдсэн хэргийнхээ төлөө зохих хариуг л авсан. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү гээд
Намайг нүгэлтэй гэх хүн та нарын дотор байна уу? Хэрэв Би үнэнийг хэлдэг бол та нар яагаад Надад үл итгэнэ вэ?
Есүс Өөр уруу нь ирж яваа Натанаелыг хараад, түүний тухай —Дотроо заль мэхгүй, жинхэнэ Израиль хүнийг харагтун гэж айлдав.
Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан —Энэ хүн үнэхээр гэмгүй хүн байжээ гэв.
Пилатыг шүүгчийн суудалд сууж байх үед эхнэр нь түүнд —Тэр зөвт Хүнд юу ч бүү хий. Би урьд шөнө зүүдэндээ Түүнээс болж ихэд шаналав гэж хэлүүлжээ.
Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ гэхэд тэд —Энэ бидэнд хамаагүй, өөрөө мэд гэв.
Өөрийн хэлийг хорон муугаас, Өөрийн уруулыг худал хэлэхээс сахин хамгаал.