Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Коринт 9:18 - Ариун Библи 2004

18 Тэгвэл миний шагнал юу вэ? Сайн мэдээг тунхаглахдаа би төлбөргүйгээр сайн мэдээг өгч, ингэснээрээ сайн мэдээн дотор өөрийн эрхээ бүрэн дүүрнээр ашиглахгүй байх явдал юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

18 Тэгвэл миний шагнал юу вэ? Сайнмэдээг би төлбөргүйгээр тунхаглаж, ингэснээрээ сайнмэдээн дотор эрхээ бүрэн ашиглахгүй байх явдал юм.

Gade chapit la Kopi




1Коринт 9:18
16 Referans Kwoze  

Хэдийгээр бид Христийн элч нар болохынхоо хувьд та нарт эрх мэдлээ үзүүлж чадах байсан боловч бид алдрыг хүмүүсээс, та нараас ч, эсвэл бусдаас ч эрээгүй билээ.


Харин та нарын энэ эрх мөхөс хүмүүст бүдрүүлэх чулуу болох вий гэдэгт санаа тавь.


Учир нь бид өөрсдийгөө тунхагладаггүй, харин Христ Есүсийг Эзэн гэж тунхагладаг. Мөн өөрсдийгөө Есүсийн төлөөх та нарын боолууд гэж тунхагладаг юм.


Яг надтай адил байгтун. Хүмүүсийг аврагдаасай гэсэндээ би өөрийн ашгийг бус, харин олны ашгийг хайн, бүхний дотор бүх хүний таалалд нийцүүлдэг.


энэ ертөнцийг хэрэглэж байгаа хүмүүс нь бүрэн дүүрнээр ашиглаагүй мэт болох ёстой аж. Учир нь энэ ертөнцийн хэлбэр өнгөрөн одож байна.


Хэрэв идэх юмнаас болж ах дүүгээ гомдоовол, та нэгэнт хайрын дагуу явахгүй байна. Та тэр хүнийг идэх юмаараа бүү устга. Учир нь түүний төлөө Христ үхсэн юм.


Хураагч хөлсөө хүртэж, мөнх амийн үрийг цуглуулж байна. Тийнхүү тариачин тариа хураагчийн хамт баярлах болно.


Мөнөөх эр адилхан ажилтай хүн байсан тул Паул тэднийд үлдэж, хамт ажиллах болов. Тэд майхан хийдэг байжээ.


Таригч, услагч нь нэг юм. Тэд тус бүрдээ хөдөлмөрийнхөө дагуу шагналаа авах болно.


Хэрэв бусад нь та нарынхаас хуваалцах эрхтэй байдаг юм бол бид тэднээс ч илүү байх ёстой бус уу? Хэдий тийм боловч, бид энэ эрхээ ашиглаагүй. Харин үүний оронд бид өөрсдөө Христийн сайн мэдээнд ямар ч саад тотгор учруулахгүйн тулд бүх юмсыг тэвчдэг.


Харин би энэ бүхнээс юуг ч ашиглаагүй. Намайг тийм байлгахын тулд эдгээрийг бичээгүй. Учир нь миний бахархлыг хэн нэг нь хоосон хүчингүй болгосноос миний хувьд үхсэн нь дээр юм.


Хэрэв би үүнийг сайн дураараа хийвэл шагнал хүртэнэ. Гэвч хэрэв миний хүслийн эсрэг байлаа ч нярвын үүрэг нь надад даалгагдсан юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite