Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Коринт 8:12 - Ариун Библи 2004

12 Ийнхүү ах дүүсийнхээ эсрэг нүгэл хийж, тэдний мөхөс мөс чанарыг шархлуулснаараа чи Христийн эсрэг нүгэл хийж байгаа юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Ийнхүү ах дүүсийнхээ эсрэг нүгэл үйлдэж, сул дорой мөс чанарыг нь шархлуулснаараа чи Христийн эсрэг нүгэл үйлдэж байгаа юм.

Gade chapit la Kopi




1Коринт 8:12
18 Referans Kwoze  

Харин хэн Надад итгэгч эдгээр багачуудаас нэгийг нь бүдрүүлнэ, түүний хувьд хүзүүндээ тээрмийн хүнд чулуу зүүгээд тэнгисийн гүнд живсэн нь дээр.


Тэр хариуд нь “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр хамгийн дордод нь ийнхүү үйлдээгүй бол Надад ч хийгээгүй хэрэг” гэж хэлнэ.


Учир нь бие нэг атлаа олон эрхтэнтэй байдаг. Биеийн бүх эрхтнүүд нь хэдийгээр олон боловч нэг бие болдог мэт Христ ч мөн тийм болой.


Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ.


Дараа нь Петр ирж Түүнд —Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа түүнийг уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд нь


Та нар эдгээр багачуудын нэгийг нь ч бүү басамжил. Би та нарт хэлье. Тэнгэр дэх тэдний тэнгэр элч нар нь тэнгэрт байгаа Миний Эцэгийн нүүрийг байнга хардаг юм.


Эцэг минь, миний гарт байгаа өөрийнхөө дээлийн хормойг сайн харагтун. Учир нь би таны дээлийн хормойг огтолж авсан боловч таныг алаагүй энэ зүйлээр надад хорон санаа, тэрслэх байдал байхгүй бөгөөд би танд нүгэл үйлдээгүй гэдгийг лавтай мэдэгтүн. Тийм атал та миний амийг авахаар эрж байна.


Хэрэв нэг хүн нөгөө хүнийхээ эсрэг нүгэл үйлдвэл, Бурхан түүний төлөө зуучилна. Харин хэрэв хүн ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдвэл хэн түүний төлөө зуучлах вэ? хэмээн сургамжлав. Гэвч тэд эцгийнхээ үгийг сонссонгүй. Учир нь ЭЗЭН тэднийг үхүүлэх гэж байв.


Мосе Ааронд —Энэ ард түмэн чамайг яаснаас болж чи энэ ард түмний дээр ийм агуу нүгэл авчрав? гэхэд


Мосе —ЭЗЭН орой нь та нарт идэх мах өгч, өглөө нь та нарт цадтал талх өгнө. Учир нь Өөрийнх нь эсрэг гаргасан та нарын гомдлыг ЭЗЭН сонсдог. Бид юу юм бэ? Та нарын гомдол бол бидний эсрэг биш, харин ЭЗЭНий эсрэг юм гэв.


Реубен бусдадаа —Тэр хүүхдэд битгий гэм хий гэж би та нарт хэлээгүй юү? Гэвч та нар сонсоогүй. Тиймээс одоо бид түүний цусны үнэ өртгийг төлөх болж байна хэмээн хэлжээ.


Абимелех Абрахамыг дуудаж —Чи бидэнд юу хийчихэв ээ? Би чиний эсрэг ямар гэм хийсэн гэж чи намайг болон миний хаант улсыг их гэм нүгэлд унагах гэсэн юм бэ? Чи надад хийх ёсгүй юмыг хийлээ гэв.


Хэн [Надад] итгэдэг ийм балчир хүмүүсээс нэгийг бүдрүүлнэ, тэр хүн тээрмийн хүнд чулуу хүзүүндээ зүүж, тэнгист хаягдсан нь түүний хувьд дээр байхсан.


Түүний хувьд балчир эднээс нэгийг нь бүдрүүлснээс тээрмийн чулуу хүзүүнээсээ дүүжлээд тэнгист хаягдсан нь дээр байхсан.


Идэх юмнаас болж Бурханы ажлыг бүү нураа. Үнэндээ бүх юм цэвэр аж. Харин тэдгээр нь бүдрүүлэх саад болж иддэг хүний хувьд л бузар муу байгаа юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite