38 Тиймээс тэр хүн өөрийн онгон бүсгүйг гэрлүүлбэл сайн биз, гэрлүүлэхгүй бол илүү сайн биз ээ.
38 Тиймээс тэрээр гэрлэвэл сайн, эс гэрлэвэл бүр л сайн биз.
Бүгд гэрлэлтийг хүндлэгтүн. Ор дэр нь ч бузартаагүй байг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ.
Харин хэн өөрийн сэтгэл зүрхэндээ бат зогсож, энэ нь шаардлагагүй гээд өөрийн хүслээ захирсан бөгөөд нөхөрт гараагүй өөрийн онгон бүсгүйг зүрхэндээ байлгахаар шийдсэн бол энэ нь тэр хүний хувьд сайн хэрэг.
Гэрлээгүй болон бэлэвсэн хүмүүст хандаж, хэрэв тэд над шиг байгаа хэвээрээ байвал тэдэнд сайн гэж би хэлдэг.
Тэгэхлээр миний бодоход, өнөөгийн зовлон зүдгүүрийн учир байсан хэвээрээ байх нь эр хүнд сайн аж.
Харин Би та нарт хэлье, хэн боловч садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салбал эхнэрээ завхайруулж буй хэрэг бөгөөд хэн боловч салсан эмэгтэйтэй гэрлэвэл завхайрч буй хэрэг мөн.
Эхнэр хүн нөхрөө амьд байхад нь түүнтэй холбоотой байдаг. Хэрэв нөхөр нь үхвэл тэр эмэгтэй хүссэн хүнтэйгээ гэрлэх эрх чөлөөтэй болно. Харин зөвхөн Эзэн дотор юм.