Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Коринт 7:11 - Ариун Библи 2004

11 (Хэрэв тэр салбал дахин гэрлэхгүй байг, эсвэл нөхөртэйгөө эвлэрэг.) Нөхөр нь эхнэрээ хөөж болохгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 (Хэрэв тэр салбал дахин гэрлэхгүй байг эсвэл нөхөртэйгөө эвлэрэг.) Нөхөр нь эхнэрээ хаяж болохгүй.

Gade chapit la Kopi




1Коринт 7:11
10 Referans Kwoze  

“Хэрэв нөхөр нь эхнэрээсээ салж, эхнэр нь түүнээс явж, өөр хүнийх болбол нөхөр нь түүн дээр буцаж ирэх үү? Тэр нутаг бүрмөсөн бохирдохгүй гэж үү? Гэвч чи олон амрагтай янхан юм. Гэлээ ч чи Над уруу буцаж ирдэг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Эхнэр нь нөхрөөсөө салж болохгүй гэж гэрлэсэн хүмүүст хандан би биш, харин Эзэн тушаадаг.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би эхийг чинь хөөхдөө өгсөн салалтын гэрчилгээ нь хаана байна вэ? Зээлдүүлэгчдийнхээ хэнд нь Би чамайг худалдсан юм бэ? Үзэгтүн, та нар өөрсдийнхөө нүглээс болж худалдагдсан, та нарын эх ч та нарын нүглээс болж хөөгдсөн.


Тэр хүн Израилийн онгон бүсгүйн нэрийг гутаасан учир тэд түүнийг зуун мөнгөн шекелээр торгон, мөнгийг бүсгүйн эцэгт өгнө. Тэгээд мөнөөх бүсгүй түүний эхнэр нь хэвээрээ үлдэх болно. Тэр хүн насан туршдаа түүнээс салж болохгүй.


Хэдэн фарисайчууд ирж, Есүсийг сорьж, эр хүн эхнэрээсээ салах нь хуульд таарах эсэхийг асуужээ.


Харин Би та нарт хэлье, хэн боловч садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салбал эхнэрээ завхайруулж буй хэрэг бөгөөд хэн боловч салсан эмэгтэйтэй гэрлэвэл завхайрч буй хэрэг мөн.


Хэрэв эхнэр нь нөхрөөсөө салж, өөр эрэгтэйтэй гэрлэвэл, тэр эм завхайрсан болно гэв.


Эхнэрээ явуулчихаад өөр нэгэнтэй гэрлэгч аливаа хүн завхайрагч юм. Нөхрөөсөө салсан нэгэнтэй гэрлэгч нь завхайрсан болно.


Харин бусдад нь хандаж, хэрэв ах дүү нарын нэг нь итгэгч биш эхнэртэй байгаад, тэр эмэгтэй өөртэй нь амьдрахыг хүсвэл тэр эмэгтэйг бүү орхи гэж Эзэн биш, би хэлдэг.


Swiv nou:

Piblisite


Piblisite