Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Коринт 6:3 - Ариун Библи 2004

3 Бид тэнгэр элч нарыг шүүнэ гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэр тусмаа энэ амьдралын аар саар хэрэг тэрнээс чинь бэрх гэж үү?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Бид тэнгэрэлч нарыг шүүнэ гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгвэл энэ амьдралын аар саар хэрэг тэрнээс чинь бэрх гэж үү?

Gade chapit la Kopi




1Коринт 6:3
14 Referans Kwoze  

Эрх мэдэл бүхий байр сууриа сахилгүй, харин ч орон байраа орхин одсон тэнгэр элч нарыг Тэрээр агуу их өдрийн шүүлт болтол мөнхөд хүлээстэй нь харанхуйд хорьжээ.


Тэгээд Тэр Өөрийн зүүн талд байгсдад хандан “Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болоод түүний тэнгэр элч нарт нь бэлтгэсэн мөнх галд ор.


Иймд хэрэв та нарт энэ амьдралын хэрэг явдалтай холбоотой зарга байгаа бол чуулган дотор өчүүхэн ч төдий хүндэтгэл хүлээгээгүй хүмүүсийг шүүгчээ болгоно гэж үү?


Хогийн ургамал дунд унасан үр нь сонссон хүмүүс бөгөөд тэд замдаа зовнил, эд баялаг, өнөөгийн амьдралын тааламжид автах зэрэгт баригдагсад юм. Тэдний үр жимс боловсрохгүй.


Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх буух мэт гэнэт ирнэ.


Учир нь Дем энэ өнөө үеийг хайрлаж, намайг орхиод Тесалоник уруу явсан. Креск Галат уруу, Тит Далмат уруу явсан.


Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд өдөр тутмын амьдралын хэрэгт хутгалддаггүй.


Учир нь хэрэв Бурхан нүгэл үйлдсэн тэнгэр элч нарыг хэлтрүүлэлгүй, харин тэднийг тамд хаяад, харанхуйн гинжинд тушааж, шийтгэлийн төлөө хадгалсан бол,


ЭЗЭН, энэ амьдралд өөрийн хувийг хүртсэн ертөнцийн хүмүүсээс, Тэр хүмүүсээс Өөрийн мутраар авраач. Тэдний хэвлийг Та эрдэнэсээрээ дүүргэдэг билээ. Тэд үр хүүхдүүддээ сэтгэл хангалуун байж, Өв хөрөнгөө өөрсдийн баялгуудыг нялх хүүхдүүддээ үлдээдэг юм.


Эртний Нэгэн ирж, Дээдийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн төлөө шүүлт явуулж, ариун хүмүүс хаанчлалыг залгамжлах цаг ирэх хүртэл энэ зүйл үргэлжилсэн юм.


Та нар өөрсдийгөө дуулгавартай байхаар боол болгон хэн нэгэнд өгөхдөө, үхэлд хүргэх нүглийн ч бай, эсвэл зөвт байдалд хүргэх дуулгавартай байдлын ч бай, дагах нэгнийхээ боол нь болдгоо мэдэхгүй гэж үү?


Та нарын биес Христийн эрхтнүүд гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгвэл би Христийн эрхтнүүдийг авч, тэдгээрийг янхны эрхтнүүд болгох уу? Огт үгүй.


Янхантай нийлсэн хүн түүнтэй нэг бие болно гэдгийг та нар мэдэхгүй юу? Учир нь Тэр “Хоёр нь нэг махан бие болно” гэж айлддаг.


Та нарын бие бол Бурханы та нарт өгсөн, та нарын дотор байдаг Ариун Сүнсний сүм мөн гэдгийг та нар мэддэггүй юм уу? Та нар өөрсдийнх биш гэдгээ мэддэггүй юм уу?


Swiv nou:

Piblisite


Piblisite