Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Коринт 5:1 - Ариун Библи 2004

1 Та нарын дунд харь үндэстнүүдийн дунд хүртэл байдаггүй, садар самуун явдал байдаг нь дуулдлаа. Нэг чинь эцгийнхээ эхнэртэй нөхцдөг гэнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Харийнхны дунд ч байдаггүй садар самуун та нарын дунд байдаг нь дуулдлаа. Нэг чинь эцгийнхээ эхнэртэй нөхөцдөг гэнэ.

Gade chapit la Kopi




1Коринт 5:1
32 Referans Kwoze  

Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхай хүмүүс, мэргэ төлөгчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалч хүмүүсийн хувьд, тэдэнд оногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуурт байна гэв.


Би тэр эмэгтэйд гэмших хугацаа өгсөн. Харин тэр садар самуун үйлдсэндээ гэмшихийг хүсдэггүй.


Тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар байдал, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм.


Харин ариун хүмүүст үл нийцэх садар самуун, аливаа бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурсагдаг.


Чи эцгийнхээ эхнэртэй хурьцаж болохгүй. Энэ нь чиний эцгийнх болой.


Эдүгээ махан биеийн үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхайрал, бузар байдал, тачаангуй байдал,


Учир нь Бурхан биднийг цэвэр бус уруу биш, харин ариусгалд дуудсан билээ.


Мөн дахин очиход минь миний Бурхан намайг та нарын өмнө гутаах вий, мөн урьд нь нүгэл үйлдэн өөрсдийн үйлдсэн ариун бус, садар самуун, тачаангуй байдалдаа үл гэмшсэн олон хүнээс болж би гашуудах вий гэдгээс айж байна.


Садар самуун явдлаас зугтан явагтун. Хүний үйлддэг нүгэл бүр биеийнх нь гадна байдаг. Харин садарлагч эр өөрийнхөө биеийн эсрэг нүгэл үйлддэг.


Хоол нь ходоодонд зориулагддаг бол ходоод нь хоолонд зориулагджээ. Харин Бурхан тэдний аль алийг нь үгүй болгоно. Бие нь садар самуун явдалд бус, харин Эзэнд зориулагддаг бол Эзэн биенд ажээ.


Эсвэл та нар зөвт бус хүмүүс Бурханы хаанчлалыг өвлөхгүй гэдгийг мэддэггүй гэж үү? Бүү мэхлэгдэгтүн. Садар самуун явдалтнууд ч, шүтээн шүтэгчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч,


Харин би та нарт хэрэв ах дүү гэж нэрлэгддэг нэг чинь садар самуун, эсвэл шунахай, эсвэл шүтээн шүтэгч, эсвэл хараалч, эсвэл архичин, эсвэл дээрэмчин бол тийм хүнтэй холбогдож болохгүй тухай бичсэн юм. Тийм хүнтэй хамт хооллож ч болохгүй.


Та нар шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйлс болон садар самуунаас цээрлэгтүн. Хэрэв эдгээрээс өөрсдийгөө хамгаалбал болох нь тэр. Баяртай.


Харин бид тэдэнд шүтээнээр бузарлагдсан зүйлс, садар самуун, боомилогдсон зүйл болон цуснаас цээрлэж явахыг бичье.


Хайрыг эрэлхийлэхээр чи замаа ямар сайн бэлдэнэ вэ? Тийм учраас бузар булай эмэгтэйчүүдэд хүртэл чи замаа заажээ.


Гэхдээ би гомдоогчийн төлөө бус, гомдогчийн ч төлөө бус, харин бидний төлөөх та нарын хичээл зүтгэлийг Бурханы өмнө өөрсдөд чинь мэдүүлэхийн тулд та нарт хандаж бичсэн юм шүү.


Учир нь ах дүүс минь ээ, та нарын дунд мэтгэлцээн байгааг би Хлоены гэрийнхнээс мэдсэн юм.


Үгээгүй нэгний толгой дээрх газрын тоосны араас тэмүүлдэг тэд мөн даруу нэгний замыг эргүүлдэг. Миний ариун нэрийг бузарлахын тулд эр хүн ба эцэг нь нэг охиныг хэрэглэдэг.


Гэсэн ч чи тэдний замаар ердөө алхаагүй, тэдний жигшүүрт үйлсийг дуурайгаагүй. Гэвч энэ нь өчүүхэн зүйл мэт, чи өөрийн бүх хандлагаараа тэднээс илүүгээр завхайрлыг үйлдэв”.


“Эцгийнхээ эхнэртэй унтаж, эцгийнхээ хормойг сөхөгч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.


Хэн нэгэн хүн эцгийнхээ эхнэрийг авч, эцгийнхээ хормойг сөхөж болохгүй.


Чиний дотор тэд эцгүүдийнхээ нүцгэнийг дэлгэжээ. Чиний дотор тэд сарын тэмдгийн бузартлаар бузартсан эмийг хүчирхийлэв.


Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь дараах болой. (Реубен ууган хүү байсан боловч тэр эцгийнхээ орыг бузарласан тул түүний ууган хүүгийн эрх нь Израилийн хүү Иосефын хөвгүүдэд өгөгдсөн юм. Иймээс тэр угийн бичигт ууган хэмээн бичигдсэнгүй.


Давид Иерусалимд буй гэртээ ирэв. Хаан гэрээ сахиулахаар үлдээсэн арван бага эхнэрээ авч, хянагчаар харгалзуулан тэжээж байв. Гэвч хаан тэдэн уруу очсонгүй. Тэгээд тэд бэлэвсэн эмэгтэй мэт амьдарч, үхэн үхтлээ түгжигдмэл байв.


Ингээд Абсаломд зориулж, дээвэр дээр майхан барьж, бүх Израилийн нүдний өмнө Абсалом эцгийнхээ бага эхнэрүүдийн гэрт оров.


Хүүхдүүд минь, ингэж болохгүй. ЭЗЭНий хүмүүсийн дунд тархаж буй, надад сонсогдсон мэдээ нь сайн юм огт биш.


Хэрэв эцгийнхээ эхнэртэй унтсан хүн байх аваас тэр нь эцгийгээ доромжилсон. Тэд хоёулаа гарцаагүй алуулах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.


Ус шиг бургилж байсан учир Чи эрч чадлын дээд болж чадахгүй. Чи эцгийнхээ орон дээр гарч, бузарласан. Тэр миний орон дээр гарсан юм.


Иаковын үр удмынхан энэ болой. Арван долоон настай залуу хүү Иосеф ах нартайгаа хонь хариулж байхад эцгийнх нь татвар эхнэр Билха, Зилпа хоёрын хөвгүүд хамт байлаа. Иосеф эцэгтээ тэдний талаар сайнгүй мэдээ авчирчээ.


Израилийг тэр газар сууж байх үед Реубен очоод, эцгийнхээ татвар эм Билхатай унтав. Израиль түүнийг нь сонсжээ. Иаков арван хоёр хүүтэй байв.


Хэрэв хэн нэг чинь гашуудуулсан бол тэр хүн зөвхөн намайг гашуудуулсан бус, харин ямар нэгэн хэмжээгээр та бүгдийг ч гэсэн гашуудуулсан байх. Би хэтрүүлж хэлээгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite