Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Коринт 16:1 - Ариун Библи 2004

1 Ариун хүмүүсийн төлөөх хуримтлалын талаар би Галатын чуулгануудад ямар чиг өгсөнчлөн та нар тийнхүү үйлд.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Ариун хүмүүсийн төлөөх хуримтлалын талаар би Галатын чуулгануудад ямар чиг өгсөнчлөн та нар тийнхүү үйлд.

Gade chapit la Kopi




1Коринт 16:1
20 Referans Kwoze  

Дэлхийн эд хөрөнгөтэй хэн нэгэн нь өөрийн ах дүүгийн хэрэгцээ, гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал, түүний дотор Бурханы хайр хэрхэн байх билээ?


ариун хүмүүсийн хэрэгцээнд хандив өргө, зочломтгой бай.


Бидэнд ядуусыг санаж байгаарай хэмээн захисан билээ. Чухамдаа би үүнийг л биелүүлэхийг эрмэлзэж явсан юм.


Хэдэн жилийн дараа буюу одоо би өөрийн ард түмэнд өглөг авчран, мөн өргөл өргөх зорилготой ирэв.


Би чиний хайраас маш их баяр баясгалан, тайвшралыг авсан юм. Яагаад гэвэл, дүү минь, чиний ачаар ариун хүмүүсийн зүрх тэнхэрсэн байна.


Учир нь би Эзэн Есүст ба бүх ариун хүмүүст хандсан чиний хайр ба итгэлийн талаар сонсдог.


Учир нь Бурхан бол та нарын ариун хүмүүст үйлчилсэн бөгөөд одоо ч үйлчлэн байгаагаараа Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш.


Түүнийгээ Барнаб, Саул хоёрт хариуцуулан ахлагчдад илгээжээ.


Азид үгийг тунхаглахыг Ариун Сүнс хориглосон тул тэд Фруг болон Галатын дүүргээр дайран өнгөрч,


болон надтай хамт байгч бүх ах дүү нар Галатын чуулгануудад илгээв.


Тэнд хэсэг хугацаагаар байж байгаад тэд замд гарч, Галатын дүүрэг болон Фругийг амжилттай туулан гарахдаа бүх дагалдагчдыг урамшуулж явлаа.


Тэдний нэг Агаб гэгч босож, Сүнсээр зааварчлагдан —Бүх газрыг хамарсан их өлсгөлөн болно гэж хэлэв. Энэ өлсгөлөн Клаудын хаанчлалын үед болжээ.


Петр гараа өгч түүнийг босгоод, ариун хүмүүс болон бэлэвсэн эмэгтэйчүүдийг дуудаж, тэдэнд түүнийг амьд сэрүүнээр даатгав.


Гэвч Ананиа хариуд нь —Эзэн, би түүний тухай олон хүнээс, Иерусалим дахь Таны ариун хүмүүст тэр хичнээн их хор хүргэснийг сонссон.


Үүний улмаас би Эзэн доторх миний хайрт, итгэлт хүү болох Тимотыг та нарт илгээв. Хаа сайгүй чуулган бүрд би хэрхэн сургадгийн адил Христ [Есүс] доторх замуудыг маань тэр та нарт сануулах болно.


Та нар хамтдаа шийтгэлд унахгүйн тулд хэрэв өлссөн хүн байвал тэр хүн гэртээ идэг. Бусад хэргүүдийг би очихдоо зохицуулъя.


Ах дүү нар аа, би та нарыг ятгая. Стефанагийн гэр бүлийнхэн Ахайн анхны үр жимс бөгөөд тэд өөрсдийгөө ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд зориулсныг та нар мэднэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite