7 Нийтийн тусын тулд Сүнсний илрэлийг хүн тус бүрд өгсөн аж.
7 Нийтийн тусын тулд Сүнсний илрэлийг хүн тусбүрд өгсөн аж.
Чуулган дотор хэлээр түмэн үг хэлснээс бусдыг ч мөн сургахын тулд чуулган дотор ухаанаараа таван үг хэлэхийг би хүсдэг.
Тэрчлэн та нар сүнслэг зүйлсэд хүсэн тэмүүлдэг хүмүүс учир чуулганы босгон байгуулалтын төлөө тэдгээрийн бялхалтыг эрж хай.
Учир нь чи талархлаа сайн илэрхийлдэг байж болох ч бусад нь байгуулагдахгүй.
Би та бүхнийг хэлээр яриасай гэж хүсдэг ч, эш үзүүлэхийг чинь бүр ч илүү хүсдэг. Ярьснаа тайлбарлахгүй л бол хэлээр ярьдаг хүнээс эш үзүүлдэг хүн нь илүү агуу юм. Ингэснээр чуулган нь босгон байгуулагдах юм.
Аарон нь Надад тахилчаар үйлчлэхийн тулд, түүнийг ариусгахаар хувцас хийхийг мэргэн ухааны сүнсээр Миний дүүргэсэн бүх уран хүмүүст хандаж өгүүлэгтүн.
Учир нь бие нэг атлаа олон эрхтэнтэй байдаг. Биеийн бүх эрхтнүүд нь хэдийгээр олон боловч нэг бие болдог мэт Христ ч мөн тийм болой.