Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 9:6 - Ариун Библи 2004

6 Гэвч хэрэв чи болон хөвгүүд чинь Намайг дагахаас үнэхээр татгалзан эргэж, чиний өмнө тавьсан Миний тушаал зарлигуудыг сахихгүй, явж өөр бурхдад үйлчилж мөргөвөл,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 Хэрэв чи болон хөвгүүд чинь харин Намайг дагахаас татгалзан эргэж, чиний өмнө тавьсан Миний тушаал, журмуудыг сахихгүй, явж өөр бурхдад үйлчилж мөргөвөл

Gade chapit la Kopi




1Хаад 9:6
15 Referans Kwoze  

Миний хүү Соломон оо, өөрийн эцгийн Бурханыг таньж мэдэн, бүх зүрх болон оюун ухаанаараа Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН бүх зүрхнүүдийг шалгаж, бодол санааны хандлага бүрийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Түүнийг олно. Харин чи Түүнийг умартах аваас, Тэр чамайг мөнхөд орхино.


Би тэдний алдаа зөрчлийг таягаараа, Тэдний гэм бурууг саваагаар шийтгэнэ.


Хэрэв түүний хөвгүүд Миний хуулийг мартаж, Миний шүүлтийн дагуу явахгүй бол,


тэрээр Асатай уулзахаар явж, түүнд —Аса болон бүх Иуда, Бениамин аа, намайг сонс. Та нар ЭЗЭНтэй хамт байх үед Тэрээр та нартай хамт байна. Хэрэв та нар Түүнийг хайвал, Тэрээр та нарт олдоно. Харин та нар Түүнийг умартах аваас Тэр та нарыг умартах болно.


Тиймийн тул Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Чиний гэр болон чиний эцгийн гэр Миний өмнө мөнхөд явна хэмээн Би чин үнэнээр өгүүлсэн билээ. Харин одоо ЭЗЭН айлдахдаа ”Энэ нь Надаас хол байг! Учир нь Намайг хүндэтгэдэг хүнийг Би хүндэтгэнэ. Намайг жигшигчдийг Би үл хайхарна.


Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний тушаалыг үл сахив гэв. Самуел санаа зовж, шөнөжингөө ЭЗЭНд хандан уйлав.


Учир нь тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг дагалгүй, харин Түүний гэрээг зөрчиж, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасан бүхнийг сонссон ч үгүй, хийсэн ч үгүй билээ.


Чи тэдэнд «ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Та нарын өмнө Миний тогтоосон Миний хуульд алхахын тулд та нар Намайг сонсохгүй,


Яагаад гэвэл тэд Намайг умартан, өөрсдийн гарын бүх ажлаар Намайг уурлахад хүргэхээр өөр бурхдад утлага уугиулсан билээ. Тиймээс Миний уур хилэн энэ газрын эсрэг шатаж байгаа бөгөөд унтрахгүй» гэж байна” хэмээв.


Хэрэв тэд Миний тогтоолуудыг зөрчиж, Миний тушаалуудыг биелүүлэхгүй бол,


Иерусалим үлэмж нүгэл үйлдсэн, тиймээс ч тэрээр бузар зүйл болжээ. Түүнийг хүндэтгэж байсан бүхэн түүнийг жигшдэг. Учир нь тэд түүний нүцгэн байгааг харжээ. Тэр өөрөө ч хүртэл ёолж, цаашаа эргэдэг.


Swiv nou:

Piblisite


Piblisite